Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/03879

 

 

 

 

з

 

2025 04 04

 

 

 

 

197/ШШ2025/03879

 

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

 

Нэхэмжлэгч:Ч**** дүүрэг, ** дугаар хороо, Б**** Р**** гудамж, *** тоотод байрлах, регистр *******, С********,

 

Хариуцагч:С******* дүүрэг, ** дүгээр хороо, Толгойт ** гудамж, ** тоотод оршин суух, регистр ********, Ж********** С**********,

 

Зээлийн гэрээний үүрэгт 596 794.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.С****** 2024 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 596 794.37 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*** шүүхэд гаргасан хүсэлтдээ:Хариуцагч Ж.С****** холбогдуулан 596 794.37 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С****** нь хариуцагч Ж.С*********** зээлийн гэрээний үүрэгт 596 794.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч С*********-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 596 794.37 төгрөгийг хариуцагч Ж.С******** нь бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 954 төгрөгийн 50 хувь болох 9977 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдсэн 9977 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.С********-ийн нэхэмжилсэн 596 794.37 /таван зуун ерэн зургаан мянга долоон зуун ерэн дөрвөн төгрөг, гучин долоон мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.С********** биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 954 төгрөгөөс 9977 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдсэн 9977 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, С**********-д олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН