Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/03115

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 24 197/ШШ2025/03115

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон, даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:............-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .................-д холбогдох,

 

5,358,049 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч М.******* 2022 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр L22901895 дугаар цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. 7802720957, 7802720922, 7802720866, 7802720768, 7802720264, 7802720110, 7802719998, 7802719970, 7802719809, 7802719718, 7802719669, 7802719613 дугааруудын зээлийг төлөхгүй байх тул үндсэн төлбөрт 3,503,312 төгрөг, хүү 1,500,305 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 276,752 төгрөг, бусад зардал 77,680 төгрөг, нийт 5,358,049 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд талууд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 5,358,049 төгрөгийг бүхэд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр хүртэл сар бүрийн 25-ний өдрийн дотор 669,756 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хуралдааны явцад зохигч эвлэрсэн бөгөөд, талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. М.*******т холбогдох 5,358,049 төгрөг гаргуулах тухай ******* ******* ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр хүртэл сар бүрийн 25-ний өдрийн дотор 669,756 төгрөгөөр төлж барагдуулах зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 100,679 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 100,679 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэг зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН