Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2025/03604

 

 

 

 

 

 

2025 03 31 197/ШШ2025/03604

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .......................-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..............................-д холбогдох,

 

3,257,581 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 192/ШЗ2025/02175 дугаар захирамжаар шилжүүлснийг, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 197/ЗТ2025/00005 дугаар зөвлөгөөний тогтоолын дагуу хүлээн авч, хянан хэлэлцэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн төлбөрийн үндсэн үлдэгдэл 1,663,962 төгрөг, зээлийн хүү 1,399,233 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 177,386 төгрөг, нийт 3,257,581 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Б.*******д 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийг хувийг хуульд заасан хариуцагчийн эдлэх эрх, үүргийн хамт хүргүүлсэн боловч татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

2. ******* ХХК болон Б.******* нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 10-ний өдрийн 08/1053 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдан авч буй барааны үнийг худалдагчид руу шилжүүлэхээр тохирч 2,699,900 төгрөгийг жилийн 35,3 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж, зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу зээлийн төлбөрийг хариуцагч төлөх үүргийг хүлээсэн болох нь тус зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Хариуцагч 2,699,900 төгрөгийн үнэ бүхий iphone 11 барааг 2021 оны 08 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч, нэхэмжлэгч талаас дээрх төлбөрийг худалдагч...................... -д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан хаан банкны шилжүүлгийн баримт, Б.*******ий хүсэлт, бараа хүлээлгэн өгсөн мэдэгдэл зэргээр нотлогдож байна.

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь зээлийн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасанд тус тус нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй тул нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй.

4. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 1,663,962 төгрөг, зээлийн хүү 1,399,233 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 177,386 төгрөг, нийт 3,257,581 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.

5. Хариуцагчийн хаягаар шүүх хуралдааны товийг мэдэгдсэн, Б.******* товыг өөрөө гардан авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно

6. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 799 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******өөс 3,257,581 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,072 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******өөс 67,72 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН