| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 102/2024/07235/И |
| Дугаар | 197/ШШ2025/04424 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/04424
2025 04 14 197/ШШ2025/04424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .....................н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .............................-д холбогдох,
12,276,968 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 192/ШЗ2025/00902 дугаар захирамжаар шилжүүлснийг, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 197/ЗТ2025/00005 дугаар зөвлөгөөний тогтоолын дагуу хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч М ******* ******* хариуцагч Б.*******д холбогдуулан ******* тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл *******,*******,******* төгрөг, зээлийн хүү 1,408,657 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,9******* төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 12,276,968 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Б.*******д 2024 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр нэхэмжлэлийг хувийг гардуулж, мөн хуульд заасан хариуцагчийн эрх, үүргийг танилцуулсан боловч татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.
2. М ******* ******* болон Б.******* нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 06-ний өдөр М00091896 дугаартай хувь хүнд *******ны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх үндсэн гэрээ, ******* дугаартай цахим зээлийн гэрээ тус тус байгуулагдаж, цахим зээлийн гэрээгээр 12,460,000 төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу зээлийн төлбөрийг хариуцагч төлөх үүргийг хүлээсэн, мөн өдөр зээл 12,460,000 төгрөгийг хариуцагчийн тоот дансанд шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ, гүйлгээний баримт зэргээр тогтоогдож байна.
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч М ******* ******* нь зээлийн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасанд тус тус нийцэж байна.
Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.18.8-д зааснаар нэхэмжлэгч тал гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирлоо шаардах эрхтэй тул нотариатын зардал 8,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй тул нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй.
4. Иймд хариуцагч Б.*******гаас зээлийн үндсэн төлбөрт *******,*******,******* төгрөг, зээлийн хүү 1,408,657 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,9******* төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 12,276,968 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ******* *******-д олгож шийдвэрлэв.
5. Хариуцагчийн хаягаар шүүх хуралдааны товийг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно
6. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 799 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******гаас 12,276,968 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ******* *******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,381 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 211,381 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН