| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 184/2025/00070/И |
| Дугаар | 197/ШШ2025/04579 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/04579
2025 04 17 197/ШШ2025/04579
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .........н нэхэмжлэлтэй,
Хариуцагч:.................../-д холбогдох,
837,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 192/ШЗ2025/02063 дугаар захирамжаар шилжүүлснийг, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 197/ЗТ2025/00005 дугаар зөвлөгөөний тогтоолын дагуу хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Б.*******д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 500,000 төгрөг, зээлийн хүү 364,500 төгрөг, нотариатын төлбөр 9,000 төгрөг, нийт 837,500 төгрөг гаргуулахаар шаардсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753.2-т зааснаар хариуцагчийн хаягаар 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд өөрөө хүлээн авсан, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг холбогдох баримтуудын хамт хүргүүлсэн боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
2. ******* ..... ******* ХХК болон Б.******* нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу зээлийн төлбөрийг хариуцагч төлөх үүргийг хүлээсэн болох нь тус зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэжээ.
4. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаархдах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно, мөн хуулийн 123.4. Үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрх шилжих тухай мэдэгдэл хүлээн авах үеийн бүх татгалзал, хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч ******* ХХК болон ******* ******* ******* ХХК нарын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 24/01 дугаартай Зээлийн хөрөнгийн багц худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан зээлүүдийн шаардах эрх худалдан авагч ******* ХХК-д шилжсэн нь хуульд нийцсэн байна. Тиймээс нэхэмжлэгч нь хууль, гэрээгээр заасны дагуу зээлийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй.
5. Нэхэмжлэгч зээлийн төлбөр болон хүүг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасанд, нотариатын зардал шаардсан нь мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т заасанд тус тус нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
6. Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй тул нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөр болон түүний хүүг төлөх үүрэгтэй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ.
7.Иймд хариуцагч Б.*******гээс нийт 873,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.
7.Хариуцагчид хуульд заасан журмаар шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
8. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 799 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******гээс 873,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,515 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс 25,515 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН