Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/07

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

            Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 372 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор Эрүүгийн 2218004790158 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, оршин суудаг, урьд:

Хөвсгөл аймгийн Сум дундын Шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,

Хөвсгөл аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял,

Хөвсгөл аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 8 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн,

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 07-08 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр, зочид буудлын 235 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ийн толгойн тус газар хөлөөрөө дэвсэж, эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай болон дух хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины эдийн хүнд зэргийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

******* овогт ******* ******* хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 113 хоногийг хорих ялын 113 хоногоор тооцон эдлэх ялаас хасаж,

Шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Энэ хэрэгт хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялын хугацааг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

...Өмгөөлөгч *******д би хүн зодоогүй гэж хэлсэн боловч хэргээ хүлээчих чамд бага ял авч өгнө гэсээр байгаад зодсон гэж хэлүүлсэн. Миний бие бичиг үсэг огт мэдэхгүй бөгөөд Дарханд найз нөхөд, хамаатан садан байхгүй. Үл таних 5 залуу үгсэн тохиролцож намайг гүтгэсэнд маш их гомдолтой байна. Мөн би давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч хохирогч зодож, биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан хүн би биш гэх агуулгаар гомдол гаргасан. Мөн анхан шатны шүүх хуралд хэргээ хүлээсэн байр суурьтай оролцсон учир нь манай өмгөөлөгч "зодсон гэж хэлээрэй, тэгвэл чамд бага ял оногдуулна" гэж хэлсэн учраас хүлээн зөвшөөрсөн гэсэн агуулгатай  давж заалдах гомдол гаргасан. Би өмгөөлөгчийн хувьд хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай байгааг нь дэмжиж байна. 2 дахь агуулгын хувьд шүүгдэгч өөрөө сая тодруулж хэлэхдээ "Би бичиг үсэг мэдэхгүй учир хүнээр давж заалдах гомдлоо бичүүлсэн. Тухайн хүнийг ийм агуулгатай зүйл бичсэнийг мэдээгүй" гэж тайлбарласан.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас зөрөөтэй байдаг. ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад анхнаасаа гэдэг хүнийг зодоогүй гэж удаа дараа илэрхийлж байсан. ******* нь ял шийтгэлээ эдэлж дуусаад суллагдаад Хөвсгөл аймаг руу явах гээд Олон улсын худалдааны төвөөс хувцас авах гээд явж байхад нь тэр хавийн архи уудаг хэсэг бүлэг нөхдүүд уулзаад 2 шил архи авхуулаад буудалд авч ороод, ууж идэх зүйлээ даалгуулаад авсан Энхтөрөөр тооцоо хийлгүүлсэн нөхцөл байдал байдаг.

Хохирогч нь тухайн үед буудлын орон дээрээс татаж унасан үйл баримт байдаг талаар тэнд байсан гэрчүүд мэдүүлдэг.  өөрөө татаж унаснаас шалтгаалаад тархинд нь хүнд гэмтэл учирсан уу, эсвэл бусдын буруутай үйлдлээс болсон уу гэх  үйл баримтыг хангалттай нотлоогүй.

Хохирогч анх хэнд зодуулснаа мэдэхгүй байна гэдэг байр сууриас мэдүүлэг өгч байсан. Сүүлдээ Тэмүүжингийн "чамайг Хөвсгөлийн цагаан дээлтэй залуу зодсон" гэх дамжмал эх сурвалжид үндэслээд намайг ******* зодсон гэж мэдүүлэг өгдөг. Анхан шатын шүүх хуралдаанд хохирогч ирэхгүй байж байгаад нэг удаагийн шүүх хуралд ирэхдээ “намайг зодсон хүн биш байна” гээд орилсон. Мөн хохирогчийн мэдүүлгүүд нь зөрөөтэй. Шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт хангалттай тогтоодохгүй байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Би хохирогч зодоогүй.  Буудлын өрөөнд маргасан гэхдээ би эрх чөлөөнд нь халдсан зүйл байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулж, гэрч н.Ганчимэг, н.Оюунгэрэл нараас дахин мэдүүлэг авахад өмнө өгсөн мэдүүлгээ дахин өгсөн. Мөн шүүгдэгч ******* нь “буудлаас гараад явж байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргатай тааралдахад намайг хэрэгт холбогдчихно, чи яв гээд явуулсан, тэр хүн намайг гараад явж байсныг харсан”  гэж ярьсан учраас хэрэгт ач холбогдолтой байж магадгүй гэж үзээд тэр хүнийг гэрчээр асуухад “Энхтөр намайг тэгээд хэлээд өгчхөөч гээд байхаар нь юу яриад байгаа юм гээд загнаад явуулсан” гэж мэдүүлсэн. Тэгэхээр шүүгдэгч нь өөрөө худал хэлээд зогсохгүй өөр хүмүүсийг ч гэсэн худал хэлүүлэх гээд ятгаад байгаа байдал харагдаж байна.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 07-08 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “” зочид буудлын 235 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ийн толгойн тус газар хөлөөрөө дэвсэж, эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай болон дух хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины эдийн хүнд зэргийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч ийн...” бид нар буудалд хоноод маргааш өглөө нь намайг нэг хүн цохиж зодохоор нь би өндийгөөд хартал Хөвсгөл аймгийн харьяат тухайн өдөр цагаан өнгийн дээл өмссөн байсан Энхтөр гэх залуу өрөөнд ороод ирчихсэн байсан, миний толгой тархи руу хөлөөрөө дэвсэж байсныг би мэдэж байна. Тэр үедээ Энхтөр нь шоронгоос гарч ирээд удаагүй байсан учир би түүнд гай болоод яахав гэж бодоод энэ талаар хэлээгүй юм” гэх мэдүүлгээр,

Гэрч С.Оюунгэрэлийн...”намайг өглөө 08 цагийн үед өрөөнд нь ороход нөгөө залуучууд гараад явсан байсан ба зодуулсан гээд байгаа Батбаясгалан гэх залуу ганцаараа унтаж байсан. Үүний дараахан нөгөө цагаан дээлтэй залуу буудалд орж ирчихсэн, бармен Ганчимэгтэй муудалцаад зогсож байсан” гэх мэдүүлэг /1хх212/,

Гэрч ...” Энхтөр одоогоос  нэг сар гарангын өмнө, сар, өдрийг нь санахгүй байна, намайг Дарханы цагдан хорих байранд очиж шалгахад тэнд хоригдож байсан. Намайг хараад надтай уулзах хүсэлт тавьсан. *******тэй уулзахад та бид хоёр “” буудлын үүдэн дээр нэг таарсан даа, та машинтай явж байсан. Та машин дотроосоо загнаад явуулсан даа. Тэрийгээ цагдаад хэлээд өгөөч гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм бэ, би чамтай огт таараагүй, битгий балай юм яриад бай гэж хэлээд яваад өгсөн” гэх мэдүүлэг

Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл...”орноос унахад гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай болон дух хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины эдийн хүнд зэргийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл авах боломжгүй. Баруун нүдний зовхи, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт нь мохоо зүйлийн олон удаагийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг /1хх-51/,

Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн1100 дугаартай шинжээчийн...”1. ийн биед гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай болон дух хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины эдийн хүнд зэргийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. ийн биед тогтоогдсон гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай болон дух хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины эдийн хүнд зэргийн няцрал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 4.ийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална” гэх дүгнэлт /1хх-55/,

Яллагдагчаар мэдүүлсэн... ”өглөө эрт хамт хоносон 2 залуугийн хамтаар танилцсан хуурай ах болох Батхуягийн гар утсыг хүргэж өгөхөөр гарсан. Учир нь би түүний гар утсыг аваад хэрэглэж байсан юм. Тэгээд ахын гар утсыг гэрт нь оруулж өгөөд буцаж байрнаас нь гарч ирээд хамт явсан 2 залуутай хэсэг зогсож байгаад нөгөө 2 залуу надаас салаад яваад өгсөн. Үүний дараа би ганцаараа нөгөөх буудалдаа очиж өдөр 12 цаг хүртэл жаахан хэвтэж амарч байгаад гаръя гэж бодоод авсан өрөөндөө очсон чинь нэг залуу нь үлдсэн байсан. Тэгтэл намайг хараад чи намайг эндээс хөөдөг хэн бэ гээд миний толгой руу гараараа 2 удаа цохихоор нь би зөрүүлээд түүний баруун зүүн шанаан тус газарт нь 2 гараараа нэг нэг удаа цохисон. Энэ үед тэр залуу орон дээр унахаар нь би гараад явчихсан” гэх  мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан ба шүүгдэгч *******ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ийн толгойн тус газар хөлөөрөө дэвсэж, эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай болон дух хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины эдийн хүнд зэргийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг бодитой тогтоож, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн... “үл таних 5 залуу үгсэн тохиролцож, намайг гүтгэсэнд маш их гомдолтой байна” гэх агуулга бүхий гомдол хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул түүний давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 372 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцно” гэсний дагуу шүүгдэгч *******ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 70 /дал/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/372 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

      3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

        ДАРГАЛАГЧ,

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР

                  ШҮҮГЧИД                                                     Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                  З.ТӨМӨРХҮҮ