| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 182/2024/07483/И |
| Дугаар | 197/ШШ2025/04583 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/04583
2025 04 17 197/ШШ2025/04583
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .......-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .............-т холбогдох,
457,320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 191/ШЗ2025/00157 дугаар захирамжаар шилжүүлснийг, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 197/ЗТ2025/00005 дугаар зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч Б.*******т холбогдуулан ******* дугаарын үйлчилгээний төлбөрт 109,360 төгрөг, гар утасны үлдэгдэл төлбөрт 316,328 төгрөг, торгууль 31,632 төгрөг, нийт 457,320 төгрөг гаргуулж өгнө үү хэмээн шаарджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753.2-т зааснаар хариуцагчийн хаягаар 2024 оны 12 дүгээр сарын 27-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэн, 20285 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр нэхэмжлэлийн хувийг холбогдох баримтуудын хамт хүргүүлсэн боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
2. Талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 30591672 дугаартай үйлчилгээний гэрээ байгуулагдаж хариуцагч ******* дугаарыг ашиглаж эхэлсэн, мөн өдөр 30591672 дугаартай худалдах худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээгээр үйлчилгээний багц болон зээлээр гар утас худалдсан авсан, зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
Хариуцагч Б.******* нь худалдан авсан барааны үнийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч ******* ******* ХХК төлбөрөө шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан, талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.8-д зааснаар нэхэмжлэгч тал Б.*******ээс торгуульд 31,632 төгрөг шаардах эрхтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752.1-т тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэхээр заасан, мөн хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул татгалзлаа нотлоогүй гэж үзнэ.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ.
Иймд хариуцагч Б.*******ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 457,320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэв.
4. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 799 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Б.*******ээс 457,320 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,370 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 14,370 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН