Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/04760

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 21 197/ШШ2025/04760

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............. нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........................... холбогдох,

 

5,383,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 191/ШЗ2025/00617 дүгээр захирамжаар шилжүүлснийг, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 197/ЗТ2025/00005 дугаар зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыгн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

1.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан гэм хорын хохиролд компьютер худалдан авсан 2,500,000 төгрөг, программ таниулах засвар үйлчилгээ 2,503,900 төрөг, ачилтын төлбөр 150,000 төгрөг, оношилгоо 50,000 төгрөг, түлхүүрийн программ уншуулсан 180,000 төгрөг, нийт 5,383,900 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 180,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, маргасан.

2. ......УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Г.*******ын өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан авто тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдох бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 25-ний өдөр хариуцагч С.******* Г.*******ын дуудлагаар ирж, дээрх тээврийн хэрэгслийн түлхүүрийг программ уншуулан тааруулж, хаалгыг онгойлгосон хэмээн зохигч тайлбараа гаргадаг.

Энэ өдрөөс дээрх авто машин асаагүй, 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Доктор авто засварын төвөөс түлхүүрийн программ алдагдсан, хөдөлгүүрийн компьютер шатсан хэмээн оношилж 2,503,900 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн, хөдөлгүүрийн компьютер 2,500,000 төгрөгөөр худалдан авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй.

Хариуцагч С.******* түлхүүр таниулах программ уншуулж авто машины хаалгыг онгойлгосон үйлдлээс болж авто машины үндсэн компьютер шатаж дээрх хохирол учирсан, оношилгоо 50,000 төгрөгөөр хийлгэсэн, 150,000 төгрөгөөр авто машиныг ачуулсан гэдэг нь нотлогдохгүй байна.

Тодруулбал хэрэгт авагдсан Доктор авто сүлжээний засварын төвийн оношилгооны хуудаст авто машин асахгүй байсан гэмтэл юунаас болсон талаар тодорхойлоогүй, инженер А.Насанжаргал шүүхэд гэрчээр оролцохдоо ...машинд түлхүүр тааруулснаас болж ийм асуудал үүсэж болох уу гэхэд Тэрийг би сайн мэдэхгүй,....юунаас болж шатсаныг тодорхойлох боломжгүй, шатах шалтгаан цахилгааны гэмтэл байж болно, түлхүүрийн компьютер үндсэн компьютер руу шууд холбогдохгүй... гэж мэдүүлсэн байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...хариуцагчийг явснаас хойш асахгүй байсан тул дуудлагын хүн дуудсан 2 хүн ирсэн, хоёулаа авто машинд систем холбож үйлдэл хийсэн.... гэх тайлбар гаргасан.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд хариуцагч С.*******гийн түлхүүрийн систем уншуулсан гэх үйлдлээс авто машины үндсэн компьютер шатсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

4. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл нотлох баримтаар бүрэн тогтоогдохгүй байх тул Г.*******ын гэм хорын хохиролд 5,383,900 төгрөг гаргуулах тухай С.*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

5. Гэхдээ хариуцагч шүүх хуралдааны явцад түлхүүр тааруулсан ажлын хөлс 180,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөхөөр нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлахгүй тул зөвшөөрлийг баталж, 180,000 төгрөгт холбогдох хэсэгт хариуцагчийн зөвшөөрлийг батлав.

6.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 180,000 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлагаас 180,000 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж, С.*******гаас 5,203,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,093 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******гаас 6,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН