2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 193/ШШ2025/00328

 

2025 05 05 193/ШШ2025/00328

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* /РД:*******/

 

Хариуцагч: *******, *******, *******, ******* хаягт оршин суух, *******ын /РД:/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3.875.246,70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон татгалзалдаа: Хариуцагч Б. шүүхийн ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.875.246,70 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 3.875.246,70 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76.953,95 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 38.476,09 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 38.476,09 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******-ийн нэхэмжлэлтэй Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3.875.246,70 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76.953,95 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 38.476,09 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 38.476,09 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ