Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 197/ШШ2025/04963

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 24 197/ШШ2025/04963

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .......-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: . ................холбогдох,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, өмгөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

1.Нэхэмжлэгч Д.Оргил нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2024 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн ...................... дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэж тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч тогтоолуудад дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргасан.

 

2. Хариуцагчийн явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэхэмжлэгч нь Д.*******, Л.*******, хариуцагч нь Д.******* бөгөөд уг хэргийн нэхэмжлэгч Д.Оргил шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд биш болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ................. дугаартай гүйцэтгэх хуудсаар тогтоогдож байна.

3. Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэхээр заасан тул иргэний эрх зүйн харилцаанд өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий этгээдийг өмчлөгч гэж үзнэ. Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 08/110 дугаартай хариу албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн нэгж талбарын ................  дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргээс үзэхэд уг газруудын эзэмшигч Д.******* болох нь нотлогдож байна. Иймд маргаан бүхий эд хөрөнгө битүүмжлэх тухай 24410074/01, 24410074/02 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч Д.Оргил шаардах эрхгүй.

Тодруулбал нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд дээрх битүүмжилсэн эд хөрөнгийн хамтран өмчлөгч болохоо нотлох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Битүүмжилсэн дээрх эд хөрөнгө гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэдэг нь нотлогдохгүй байна.

4. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай Д.Оргилын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 799 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2024 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн .............................. дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай Д.Оргилын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Оргилоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН