| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 183/2024/08228/И |
| Дугаар | 197/ШШ2025/04964 |
| Огноо | 2025-04-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/04964
2025 04 24 197/ШШ2025/04964
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...................-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..........................................холбогдох,
798,972 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 192/ШЗ2025/00827 дугаар захирамжаар шилжүүлснийг, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 197/ЗТ2025/00005 дугаар зөвлөгөөний тогтоолын дагуу хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК хариуцагч Б.*******өд холбогдуулан үндсэн зээл 620,000 төгрөг, зээлийн хүү 172,772 төгрөг, шимтгэл 6,200 төгрөг, нийт 798,972 төгрөг гаргуулахаар шаардсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753.2-т зааснаар хариуцагчийн хаягаар 2024 оны 12 дугаар сарын 16-ний өдөр нэхэмжлэлийн хувийг холбогдох баримтуудын хамт хүргүүлсэн боловч нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
2. ******* ******* ББСБ ХХК болон Б.******* нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр цахим зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдэгч цахимаар хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгч талаас мөн өдөр 620,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдүүлж, хариуцагч зээлийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн болох нь тус зээлийн гэрээ, дансны хуулгаар тогтоогдож байна.
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
4. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь зээлийн төлбөр шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т, шимтгэл шаардсан нь зээлийн гэрээний 3.6.3-т заасанд тус тус нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 620,000+6,200=626,200 төгрөгийг хангах үндэслэлтэй.
Хариуцагч Б.******* зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй тул дээрх зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй.
5. Харин талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хүү авахаар заагаагүй тул шаардах эрхгүй.
Иймд хариуцагч Б.*******өөс нийт 626,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, үлдэх 172,772 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6.Хариуцагчид хуульд заасан журмаар шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
7. Шүүхийн зардлыг нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд тохирох тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 799 2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг баримтлан хариуцагч Б.*******өөс 626,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 172,772 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,726 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******өөс 19,436 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН