| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 193/2025/00450/И |
| Дугаар | 193/ШШ2025/00336 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 193/ШШ2025/00336
2025 05 07 193/ШШ2025/00336
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******,******* байранд байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, , од оршин суух хаягтай ын /РД:/,
Хариуцагч: *******, *******, , од оршин суух хаягтай ын /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2.353.772 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б., Л. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.353.772 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Голомт банк ХК-ийн нэхэмжилсэн 2.353.772 төгрөгийг 5 хувааж төлж барагдуулна. 2.353.772 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 400.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 188.430,5 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 588.430,5 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 588.430,5 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 588.430,5 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлээ. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Үр дагаврыг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б., Л. нараас зээлийн гэрээний үүрэгт 2.353.772 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б., Л. нар 2.353.772 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 400.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 188.430,5 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 588.430,5 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 588.430,5 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 588.430,5 төгрөгөөр төлж дуусгахаар эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 52.610 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 26.305 төгрөгийг улсын төсвөөс, 26.305 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б., Л. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.353.772 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б., Л. нар нь 2.353.772 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 400.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 188.430,5 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 588.430,5 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 588.430,5 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 588.430,5 төгрөгөөр төлж дуусгахаар харилцан эвлэрэн хэлэлцэж, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 52.610 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 26.305 төгрөгийг улсын төсвөөс, 26.305 төгрөгийг хариуцагчаас гаргуулан *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б., Л. нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ