Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2025/05090

 

 

 

 

 

 

2025 04 28 197/ШШ2025/05090

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......................-т холбогдох,

 

511,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 192/ШЗ2025/01005 дугаар захирамжаар шилжүүлснийг, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 197/ЗТ2025/00005 дугаар зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч ******* ******* хариуцагч М.*******т холбогдуулан 511,700 төгрөг гаргуулж өгнө үү хэмээн шаарджээ.

 

Хариуцагч М.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ байгууллагаас дутсан тооцоог би төлөхгүй, компанитай гэрээ хийгээгүй гэжээ.

 

2. Хариуцагч талаас компанитай гэрээ хийгээгүй тул зөвшөөрөхгүй хэмээн маргах боловч н.******* гэх хүнээс тахианы мах зээлээр авдаг байсан талаар тайлбараа ирүүлсэн, нэхэмжлэгч талаас ирүүлсэн зарлагын баримтад тээвэрлэгчийн албан тушаал нэр гэх хэсэг болон хүлээлгэн өгсөн эд хариуцагч н.******* гэж бичигдсэн байдал зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд ..н.******* нь манай борлуулагч, махыг худалдан авагч нарт хүлээлгэж өгдөг ажилтан гэдэг нь тогтоогдож байна.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч М.******* нь худалдан авсан барааны үнийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч ******* ******* төлбөрөө шаардах эрхтэй.

3. ******* ******* нь 2023 оны 07 дугаар сарын 08-ний өдөр 1,182,800 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 27-ний өдөр 490,500 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 06-ний өдөр 408,900 төгрөг, нийт 1,977,400 төгрөгийн махыг хариуцагч М.*******т хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан зарлагын баримтын хүлээн авагч гэсэн хэсэгт хариуцагч гарын үсгээ зурж баталгаажуулсан баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч талаас дээрх төлбөрийн 1,465,700 төгрөгийг М.******* төлсөн хэмээн тайлбараа гаргаж үлдэх 511,700 төгрөгийг шаарддаг.

Хариуцагч М.******* 511,700 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлсөн болох, мөн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүнийг татгалзлаа нотлоогүй гэж үзнэ.

Иймд хариуцагч М.*******өөс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 511,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* олгож шийдвэрлэв.

4. Хариуцагчид шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

5. Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 799 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч М.*******өөс 511,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* *******олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,010 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******өөс 16,010 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН