Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00867

 

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00919 дугаар шийдвэртэй

*******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******, *******-д тус тус холбогдох

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 тоот ны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээнд заасан үүргээ биелүүлж, гэрээний үүрэгт 8 787 203 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийг *******, *******-д тус тус даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******, ******* болон ******* нь харилцан тохиролцож, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16/24 тоот ны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу ******* нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 654 ширхэг хувьцаа, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 307 ширхэг хувьцаа, нийт 961 ширхэг хувьцаа нэмж гарган хөрөнгө оруулагч ******* нь шинээр гаргах дээрх 961 ширхэг хувьцааны захиалгыг санхүүжүүлж, хувьцааны хөрөнгөд оруулах замаар нийт 27 506 703 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж нийт энгийн хувьцааны 49.01 хувийн эзэмшигч болохоор тохирсон. Хөрөнгө оруулалт нь 2 үе шаттай байхаар, харин ******* болон Эрэл ХХК нь дээрх хамтран ажиллах гэрээний дагуу ******* нь инд 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж банкны 49 хувийг эзэмшихээр, хөрөнгө оруулалтыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10 тэрбум төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 10 тэрбум төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцсон, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16/24 тоот ны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээний нэгдүгээр үе шатанд хөрөнгө оруулагч ******* болон ******* нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөрт багтаан банкны шинээр гаргасан 654 ширхэг нэг бүр нь 16 290 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хувьцааг 28 623 000 төгрөгийн нэгж үнээр буюу нийт 18 719 500 000 төгрөгөөр худалдан авснаар нийт хувь нийлүүлсэн хөрөнгө нь 35 009 500 000 төгрөг байх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн бүтцийн хувьд ******* нь нийт 1000 ширхэг хувьцаа буюу 60.46 хувь, ******* нь 654 ширхэг хувьцаа буюу 39.54 хувийн хувьцааг тус тус эзэмших ба улмаар ******* нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар үе шат болох гэрээний 3.6.1-д зааснаар ******* нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөрт багтаан компанийн шинээр гаргасан 307 ширхэг нэг бүр нь 16 290 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хувьцааг 28 623 000 төгрөгийн нэгж үнээр буюу нийт 8 787 203 000 төгрөгөөр худалдан авснаар хувь нийлүүлсэн нийт хөрөнгө 43 796 703 000 төгрөг байх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн бүтцийн хувьд ******* нь нийт 1000 ширхэг хувьцаа буюу 50.99 хувь, *******, *******-иуд нь 961 ширхэг хувьцаа буюу 49.01 хувийн хувьцааг тус тус эзэмшихээр харилцан тохиролцсон. Улмаар 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурал болж, уг хурлаас ХЭ/05 дугаар Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гарч ******* нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр банкны шинээр гаргасан 307 ширхэг хувьцааг 8 787 203 000 төгрөгөөр худалдан авах үүрэг хүлээсэн тул *******-ийн дүрмийн санг 8 787 203 000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэхүү тогтоол нь хүчин төгөлдөр, хуульд үндэслэсэн тогтоол гэж үзэж байгаа. Ингээд нэхэмжлэгч болон *******-аас гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч хөрөнгө оруулагч ******* болон ******* нь талуудын хооронд байгуулагдсан 16/24 тоот гэрээний 3.6.1, 4.2 дахь заалт болон *******-ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хурлын ХЭ/05 дугаар Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол-д заасан үүрэг буюу 8 787 203 000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний дотор Монгол банкин дахь тусгай дансанд төвлөрүүлсэн байхаар заасан боловч өнөөдрийг хүртэл дээрх мөнгийг төвлөрүүлэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.6.1, 4.2-т заасан үүргээ зөрчиж байна. Дээрх 307 ширхэг хувьцааг *******-ийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор худалдан авахаар шийдвэрлэсэн байдаг. Үүнийг үндэслэн *******, *******, ******* нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 тоот ны хувь нийлүүлсэн хөрөнгөнд хөрөнгө оруулах гэрээ байгуулагдан ажиллаж, эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг Монгол банкинд хүргүүлж 2017 оны А-190 тоот тушаалаар батлагдсан Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах тухай журам-д заасны дагуу Монгол банк нь хянан баталгаажуулж бүртгэж бидэнд зөвшөөрөл бүхий албан бичиг ирүүлж ны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байсан. ******* дүрмийн санг нэмэгдүүлэх гэрээний үүргээ биелүүлэхгүй хууль зөрчсөнөөс болж банкны дүрмийн санг нэмэгдүүлэх арга хэмжээ зогсонги байдалд орсон. Ийнхүү хөрөнгө оруулагч ******* болон ******* нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас ******* нь Монгол банкны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч бодит эрсдэл бий болоод байна.Нэхэмжлэгчийн зүгээс өмнө нь гэрээнд заасан хөрөнгө оруулалт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч талуудын хооронд байгуулагдсан 16/24, 01/01 тоот гэрээнүүдэд үндэслэн бусдыг залилсан гэх эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1902005640238 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Эрүүгийн Цагдаагийн албаны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11-А-3/1099 тоот албан бичгээр тогтоогдож байна гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад тогтоогдсон гэж үзэж мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч дээрх эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолоос үзэхэд талуудын хооронд байгуулагдсан 16/24 тоот гэрээтэй холбоотой эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй болох нь харагддаг. Дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/Ш32020/04075 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид заасан шалтгаан нөхцөл байдал арилсан гэж үзэж нэхэмжлэлээ дахин гаргаж байгаа болно. Иймд талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 тоот ны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээ-нд заасан үүргээ биелүүлж 8 787 203 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийг хариуцагч *******, *******-д тус тус даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. *******-иас 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр *******, нарт итгэмжлэл олгосон байдаг. Уг итгэмжлэлийг олгохдоо *******-иас зөвхөн *******-д холбогдуулан *******-ийн хувьцаатай холбоотойгоор ажиллагаа хийх, нэхэмжлэл гаргах эрхийг олгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дүгээр зүйлийн 36.2 дахь хэсэгт Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно гэж заасан байдаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16/24 тоот гэрээг үндэслэл болгосон. Гэтэл уг гэрээний оролцогч нарыг харвал 16/24 гэрээний оролцогч нь нэгдүгээрт *******, хоёрдугаарт *******, гуравдугаарт ******* гэсэн оролцогчид байдаг. Энэ гэрээнд ******* нь ямар нэгэн байдлаар оролцсон асуудал байдаггүй. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл агуулгаас харвал *******-д холбогдуулсан нь 16/24 тоот гэрээ, *******-д холбогдуулсан нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/01 тоот гэрээ байна. Уг гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон байна. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон уг гэрээнүүдийг үндэслэн бусдыг хуурч, мэхлэн бусдад онц хэмжээний их хохирол учруулсан гээд гомдол гарган цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Энэ нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11а-3/1099 тоот албан бичиг, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор нотлогддог. *******-ийн гүйцэтгэх захирал өмнө нь энэ асуудлаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж байсан бөгөөд тус дүүргийн шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2020/04075 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болж шийдвэрлэсэн. Өнөөдөр уг нөхцөл байдал арилаагүй байгаа. Өөрөөр хэлбэл өмнө нь тухайн гомдлоор үүссэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолоор ын эрүүгийн хэргийн хохирогч нарыг залилсан гэмт хэрэгт буруутай хэмээн тогтоож, хуульд заасан ял шийтгэл ногдуулсан байдаг. Уг шийтгэх тогтоолд эдгээр хүмүүс давж заалдах гомдол гаргасны улмаас Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ДШМ/1489 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Анхан шатны шүүх тухайн хэргийг шийдэхдээ одоо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16/24 дугаар гэрээний талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй, шалгаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь үнэлж тогтоогоогүй, дутуу шалгасан байна гэсэн үндэслэлүүдийг зааж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулж, прокурорын газарт буцаасан. Энэ үндэслэлүүдээр тухайн нэхэмжлэлийн шаардлага болоод байгаа 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16/24 дугаар гэрээ, түүнчлэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/01 тоот гэрээнүүдтэй холбоотой эрүүгийн хэрэг өнөөдөр шалгагдаж дуусаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу *******-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. *******-д холбогдох шаардлагаасаа татгалзаж байгаа учраас үүн дээр хэлэх тайлбар байхгүй байна. Эрүүгийн хэрэг нь ад холбогдох хэрэг, энэ хэрэг нь *******-ийн нэхэмжлэлтэй хэрэгт холбогдолгүй гэж байна. Гэтэл 16/24 тоот гэрээг харвал *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч. Гэрээг харах юм бол *******-ийг төлөөлж, үүсгэн байгуулагч, 100 хувь хувьцаа эзэмшигч Бадарчийн Б өөрөө гэрээ байгуулсан байдаг. ******* нь 2016 оны 16/24 тоот гэрээгээр халхавчилж талууд гэрээ байгуулсан, иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж нэхэмжлэл гарган энэ үндэслэлээр иргэний хэрэг үүсгэсэн. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор хэргийг шийдэхдээ 16/24 тоот гэрээг үндэслэл болгоогүй гэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хуулиараа хянах эрхтэй байдаг. Үүний дагуу сая нотлох баримтаар өгсөн магадлал дээр тодорхой туссан байдаг. Энэ нь өөрөө дахин нэмэлт мөрдөн байцаалт явуул гээд хэргийг прокурорт буцаасан байдаг. Ийм үндэслэлээр энэ хэргийг бүхэлд нь дээр хэлсэнчлэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 тоот ны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээнд заасан үүргээ биелүүлж, 8 787 203 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийг хариуцагч *******-д даалгах тухай *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 093 965 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******* нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******-ийн зүгээс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16/24 тоот ны хувь нийлүүлсэн хөрөнгөнд хөрөнгө оруулах гэрээ-ний дагуу хийх 8 787 203 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг өнөөдрийг хүртэл хийгээгүй байгаа талаар огт маргаагүй. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд дэлгэрэнгүй бичигдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй бөгөөд ийнхүү татгалзсан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн үеэс эхлэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж дуусах хүртэл хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 тоот ны хувь нийлүүлсэн хөрөнгөнд хөрөнгө оруулах гэрээ-нд заасан үүргээ биелүүлж 8 787 203 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай огт маргаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд гагцхүү хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэрэгсэхгүй болгуулах зорилгыг агуулж мэтгэлцэж ирсэн болох нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн өмгөөлөгч, төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогддог. Анхан шатны шүүхээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ДШМ/1489 дугаар магадлалд дурдсан 16/24 тоот гэрээнд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй байна гэснийг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн атлаа шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч маргаагүй зохигчдын мэтгэлцээгүй үйл баримтыг илтэд хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй үйл баримтад үндэслэж буюу хөрөнгө оруулалтын гэрээний нэг тал болох *******-ийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Дээрх гэрээнд ******* болон *******-иуд нь хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийн хувиар, ******* нь хувьцаа эзэмшигчдээс гаргасан шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллах хүрээнд тус тус оролцсон бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээнд заасан аль, эрх үүргийн хүрээнд энэхүү маргаанд оролцох ёстой боловч зөвхөн гэрээний дагуу дүрэм, бүртгүүлэх, хувьцаа эзэмшигчдийн хуралд бэлтгэх, дүрмийн санг байршуулах зэрэг үүрэгтэй байхаар гэрээнд тусгасан бөгөөд ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд ны гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс болж хөрөнгө оруулах, хувьцаа худалдаж авах этгээдэд саад учруулсан гэрээний үүрэг биелүүлэхэд харшлах нөхцөл байдал үүсээгүй атал анхан шатны шүүх гэрээний оролцогчдын эрх зүйн байдлыг ялгамжтай байдлаар зааглан тодруулж чадаагүй. Иргэний эрх зүйн хамгаалалтын арга нь иргэн хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгыг агуулах бөгөөд нэхэмжлэгч ******* нь *******-ийн 60.46 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр үлдэх 39.54 хувийн хувьцааг эзэмшигч у ХXК-д холбогдуулан гэрээгээр хүлээсэн хөрөнгө оруулалтыг хийж, үлдэх 307 ширхэг хувьцааг санхүүжүүлэхийг даалгахаар шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасантай нийцэх бөгөөд энэхүү шаардлагын хүрээнд *******-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй болно. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-д тус тус холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 тоот ны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээнд заасан үүргээ биелүүлж, гэрээний үүрэгт 8 787 203 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийг *******, *******-д тус тус даалгах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******-д холбогдох шаардлагаасаа татгалзсан байна. Хариуцагч ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой эрүүгийн хэрэг шалгагдаж дуусаагүй байгаа гэж маргажээ.

Хэрэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2020/04075 дугаартай захирамж авагдсан, уг захирамжаар *******-ийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ биелүүлж, хөрөнгө оруулалт хийхийг даалгах, гэрээний үүрэгт 7 700 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 8-13/

Дээрх захирамжийг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч гомдол гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШТ2020/00184 дугаартай тогтоолоор ...талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл заалттай холбоотой, нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа болох нь Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор тогтоогдож байх бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба уг захирамж, хуулийн хүчин төгөлдөр байна. /хх 14-17/

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ДШМ/1489 дүгээр магадлал авагдсан, уг магадлалд ...хохирогч нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16/24 тоот ны хувь нийлүүлсэн хөрөнгөнд хөрөнгө оруулах тухай гэрээгээр 8 787 203 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 49 хувийг өмчлөх гэрээний заалтыг биелүүлээгүй зэрэг нөхцөл байдалд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгч чадаагүй байна гэсэн үндэслэл зааж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, , нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулж, Нийслэлийн прокурорын газарт буцаажээ. /1хх.162-193/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж, 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт Энэ хуулийн 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00919 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******-иас 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 тоот ны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээнд заасан үүргээ биелүүлж, гэрээний үүрэгт 8 787 203 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 44 093 965 төгрөг төлөх хугацааг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ц.ИЧИНХОРЛОО