| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0239/Э |
| Дугаар | 243 |
| Огноо | 2018-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 243
2018 3 19 243
-
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
хохирогч Б.С-,
шүүгдэгч Г.З-гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.З-гхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708027910107 дугаар хэргийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 44 дүгээр гудамж, 49 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянтурууны 2 дугаар гудамж, 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Цоохор овогт Гантөмөрийн З- /РД:УМ88090754/.
Яллагдагч Г.З-гнь 2017 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянтурууны 02-01 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.С-г хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхи, дух, зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын цус хуралт бүхий хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.З-гшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Том алдаа гаргаснаа ойлгож байна, гэр бүлээ хайрлаж хамгаалж явна. Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үндсэн хуульд заасан гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрүүгийн 1708027910107 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.С-гийн: “2017 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянтурууны 2-1 тоотод нөхөр З-, хүүхдүүдийн хамт байсан. 21 цагийн үед нөхөр найзуудынхаа нэгэнтэй нь утсаар яриад ...”найзууд манайд ирэх юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд 22 цагийн үед нөхрийн найз Д, Э, Б нар ирсэн. Тэд хөзөр тоглоод 2 шил архи хувааж уусан. Би хамт тоглоогүй хойд талын орон дээр хүүхэдтэйгээ хамт байсан. Д хөзөр тоглохгүй гэрийн хойд орон дээр миний хажууд сууж байсан. Тэгсэн энэ байдлыг нөхөр харчихаад надад хандан уурлаж байсан. Нөхрийн найзууд явцгаасан. З “Дг налж суулаа” гээд хардаад би “налж суугаагүй” гэдгээ хэлсэн. Үүнээс болоод бид маргалдсан, би “2 хүүхдээ аваад явлаа” гэж хэлээд бага хүүхэд Анандыг тэврээд зогсож байтал З- хүүхдээ надтай булаацалдсан. Нөхөр миний нүүрний баруун дээд талын хэсэгт гараараа нэг удаа тохойлдох шиг болсон. Тэгээд бид хоёр амарсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхөрт хөнгөн шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна. Бид хамтдаа амьдарч байгаа. Манай нөхөр намайг урьд нь зодож цохиж байгаагүй. ...Толгойн баруун хэсэг хавдсан, дух хавдсан, зүүн нүд хавдаж улайсан, зүүн шилбэ хөхөрч хавдсан, зүүн гарын булчин хавдсан хөндүүртэй байна. Гараараа зодсон, хутга бариад өөрийнхөө судсыг ханана гэж сүрдүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-11-12, 13/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.23-ны өдрийн 14539 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Сувдмаа-н биед баруун нүдний дээд зовхи, дух, зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.3.4.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 6.Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7.8.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-19/,
Шүүгдэгч Г.З-ы яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолыг сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр Сувдмаатай 2012 оны 8 дугаар сараас эхлэн хамт амьдарч байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ...22 цагийн үед манай гэрт Энхжаргал, Дашцэрэн, Бат-Эрдэнэ нар ирж хөзөр тоглох зуураа архи уусан. Бид нарыг тоглох зуур Дашцэрэн тоглохгүй байсан. Нэг харахад манай эхнэр Сувдмаа хажууд нь суучихсан цээжийг нь налаад сууж байгаа харагдахаар эхнэртээ хандаж “Сувдаа чи болилдоо би чамд гомдож байна шүү, яагаад ингээд байгаа юм бэ” гэж хэлэхэд найзууд намайг эхнэрийгээ хардаж байна гээд мэдээд гараад явсан. Найзуудыгаа гэрээс гарсны дараа би эхнэртээ “би 2 хүүхдээ аваад чамаас сална” гэж хэлсэн. Эхнэр “Дашцэрэнгийн цээжийг налаагүй, би хүүхдээ чамд өгөхгүй” гээд байхаар нь би гараараа дух нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Хоёр биенээсээ уучлалт гуйгаад хамтдаа амарсан. Тэгсэн маргааш нь хадмууд эхнэрээр өргөдөл бичүүлээд өгүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-29-30/,
тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-34/, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт /хх-36/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-38/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-45, 47/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-52-53/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-56/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-57-61/, хохирогч Б.С-гийн гаргасан өргөдөл /хх-62/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.З-гсогтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянтурууны 02-01 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.С-г хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхи, дух, зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын цус хуралт бүхий хохирол нөхцөл байдал тогтоогдлоо.
Хохирогч Б.С-гийн “...“Дашцэрэнг налж суулаа” гээд хардаад би “налж суугаагүй” гэдгээ хэлсэн. З- миний нүүрний баруун дээд талын хэсэгт гараараа нэг удаа тохойлдох шиг болсон. Толгойн баруун хэсэг хавдсан, дух хавдсан, зүүн нүд хавдаж улайсан, зүүн шилбэ хөхөрч хавдсан, зүүн гарын булчин хавдсан хөндүүртэй байна...” гэх мэдүүлэг /хх-11-12, 13/, шүүгдэгч Г.З-ы яллагдагчаар өгсөн “...эхнэр надад хандаж “Дашцэрэнгийн цээжийг налаагүй, би хүүхдээ чамд өгөхгүй гээд байхаар нь би гараараа дух нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-2-30/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.23-ны өдрийн 14539 дүгээр шинжилгээ /хх-19/ зэргээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.З-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.С-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хүсэлт /хх-12, 62/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.З-гсогтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй. Харин тодорхой орлоготой болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг буюу 600000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд төлүүлэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /цалин хөлс, орлого олох боломж/-ыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч Г.З-гхардаж, хохирогчийн эрүүл мэндэд халдан хөнгөн хохирол учруулсан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.З-гурьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-г450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-г450000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.З-гторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.З-гбусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР