Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2025/05092

 

 

 

 

 

 

2025 04 28 197/ШШ2025/05092

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...............н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..................д холбогдох,

 

3,885,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч ******* ******* ХХК ХХК-д холбогдуулан авто машинд учирсан хохирол 3,885,000 төгрөгийг *******ын гэрээний дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү хэмээн шаардсан.

Хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ослын анхдагч шалтгааныг тодорхойлох боломжгүй буюу нотлогдох боломжгүй хохирол тул *******ын нөхөн төлбөр олгохгүй гэжээ.

2. Зохигчийн хооронд 2024 оны 08 дугаар сарын 23-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 23-ний өдөр хүртэл хугацаатай авто тээврийн хэрэгслийн *******ын гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр ...........УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 33,600,000 төгрөгөөр үнэлж, гэрээнд тусгасан нөхцөлийг дагуу эрсдэл үүссэн үед даатгуулагчид нөхөн төлбөр олгохоор тохиролцсон болох нь хэрэгт авагдсан................. дугаартай гэрээгээр тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар *******ын гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдал, *******ын төлбөрийг төлсөн эсэх, ослын үнэлгээ зэрэгт зохигч маргаагүй.

3. Нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр 12 цагийн үед Сүхбаатар аймгийн баруун урт сумын 4 дүгээр багийн нутагт нэгдсэн эмнэлгийн хойд талын авто зам дээр баруунаас зүүн чиглэлд явж байгаад ................. УКУ тээврийн хэрэгслийг жолоодож баруунаас зүүн чиглэлд явж байгаад халтирч замын хашлага мөргөн өөрийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

4. Хариуцагчийн зүгээс Б.*******ыг *******ын гэрээний 10.2.5-д заасан үүргээ гүйцэтгээгүй буюу осол болсон хугацаанаас хойш 2 хоногийн дараа цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг гаргуулан авсан тул ослын шалтгааныг тодорхойлох боломжгүй,...Б.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх тодорхойгүй, гэрэл зургаас замын хашлага халтирч мөргөсөн гэдэг нь нотлогдохгүй байна хэмээн маргадаг. Нэхэмжлэгч ...суманд замын цагдаагийн хэлтэс байхгүй, *******ын байгууллагын ажилтны шаардсанаар аймагт очиж эрх бүхий ажилтанд ослын талаар мэдэгдсэн, байгууллагын албан бичгийн огноо, үнэн худлыг би хариуцахгүй... хэмээн тайлбараа гаргасан нь үндэслэлтэй байна.

Тодруулбал *******ын гэрээний 10.2-т заасан хугацаанд нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах үүргийг хэрэгжүүлсэн, эрх бүхий байгууллага буюу Сүхбаатар аймгийн замын цагдаагийн хэлтэс тодорхойлолтыг буруу гаргасан гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд цагдаагийн байгууллагаас хуульд заасан эрх хэмжээний хүрээнд иргэний гаргасан өргөдөл гомдлыг шалган шийдвэрлэсэн эрх зүйн баримт бичиг гэж үзнэ.

Мөн хариуцагч ...ослын үеийн гэрэл зургаас үзэхэд замын хашилга мөргөсөн болох нь тогтоогдохгүй байна... гэх боловч татгалзлаа баримтаар нотлоогүй тул татгалзал үндэслэлгүй байна. Б.******* нь ослын талаар ******* ******* ХХК-д нэн даруй мэдэгдэж, ажилтны зөвлөснөөр ослын үеийн гэрэл зургийг хүргүүлж гэрээний 23.10.1-т заасан үүргээ биелүүлсэн байна.

5. Даатгалын тухай хуулийн 4.1.4-т *******ын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг заасан бөгөөд талуудын байгуулсан *******ын гэрээний замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлд биет зүйл мөргөн, шүргэх үед хамгаалах хувь 100 гэж тодорхойлжээ.

Хас үнэлгээ ХХК-ийн гаргасан автомашин, техникийн үнэлгээний тайланд ............УКУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын нийт үнэлгээг 3,630,000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний ажлын хөлс 255,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 3,885,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаар нөхөн төлүүлж, нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 799 2-дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 439 дүгэр зүйлийн 439.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ХХК3,885,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК77,110 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН