2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 193/ШШ2025/00365

 

2025 05 З 13 193/ШШ2025/00365

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

Биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* т байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, , хаягт оршин суух, гийн /РД:/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4.760.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон татгалзалдаа: Хариуцагч О. нь хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч О.од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.760.200 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О. нэхэмжлэлийн шаардлага болох 4.760.200 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.513 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 46.256,5 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, хариуцагч О.оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 46.256,5 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******-ийн нэхэмжлэлтэй О.од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4.760.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

2. Нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.513 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 46.256,5 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, хариуцагч О.оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 46.256,5 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ