| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00157/И |
| Дугаар | 301/ШШ2025/00190 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 301/ШШ2025/00190
| 301/ШШ2025/00190 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У хот Ч дүүрэг ... дүгээр хороо Ж 9/1, 8 давхарт байрлах “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Х сумын ... дугаар баг, Б ... тоотод оршин суух Д овогт Мын Дт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “1,052,718.54 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М Д нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ... дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 441 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Тус гэрээгээр 1,599,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд 11Е43Т5205Х1ХСЕ загварын зурагт барьцаалсан. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1,599,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно...” гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, Энэхүү мөнгөн дүнгээс төгрөгийг 1,621,700 төлсөн байна. Үлдэгдэл 1,043,418.54 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,052,718.54 төгрөгийг Мын Дээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М Д нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ... дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г бичгийн хэлбэрээр байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 441 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Тус гэрээгээр 1,599,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд 11Е43Т5205Х1ХСЕ загварын Зурагт барьцаалсан. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1,599,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно...” гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, Энэхүү мөнгөн дүнгээс төгрөгийг 1,621,700 төлсөн байна. Үлдэгдэл 1,043,418.54 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,052,718.54 төгрөгийг Мын Дээс гаргуулж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах
улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4-р хуу/,
“С” ХХК-иас 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай З.Д, Т.Д, Б.С нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 6-р хуу/,
“С” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуу/,
“С” ХХК-ийн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 8 хуу/,
“С“ ХХК, М.Д нарын 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн ... дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 9-11 хуу/,
Зээл хүсэгчийн анкет /хх-ийн 12 хуу/,
Зээл төлөлтийн дансны хуулга /хх-ийн 13 хуу/,
Нотариатын төлбөр төлсөн баримт /хх-ийн 14 хуу/,
“С барьцаалан зээлдүүлэх газар” ХХК-иас 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 25 дугаартай Г.Дд олгосон итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “С” ХХК нь хариуцагч М.Дт холбогдуулан “1,052,718.54 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. М.Д нь “С” ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ... дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 1,599,900 төгрөгийг 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авч, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээжээ.
М.Д нь зээлийн гэрээний дагуу 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 98,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 98,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 98,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 800 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 98,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 108,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 220,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 150,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 35,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 313,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 103,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 99,400 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 100,500 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 100,000 төгрөгийг тус тус төлсөн.
4.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
“С” ХХК, М.Д нарын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 1,599,900 төгрөгийн зурагт худалдан авах зориулалтаар 1,599,900 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.3 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Гэрээний талууд хооронд барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан боловч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ харилцаанд хамаарч байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Хэрэгт авагдсан зээлийн гэрээний эргэн төлөх хуваарь болон зээл төлөлтийн дансны хуулгаар хариуцагч нь 1,621,700 төгрөгийг төлж, үндсэн зээл 661,061.91 төгрөг, үндсэн хүү 3334,859.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,496.80 төгрөг нийт 1,043,418.54 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 9,300 төгрөгийн нотариатын зардлыг нэхэмжилсэн болно.
Иймд хариуцагч М.Дээс 1,052,718.54 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэлээ.
“С” ХХК-ийн хариуцагч М.Дт холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг байна.
Шүүх “С” ХХК-ийн нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хариуцагч М.Д нь Архангай аймгийн Хашаат сумын Баян багт бүртгэлтэй боловч оршин суудаггүй талаар багийн Засаг даргын тодорхойлолт хэрэгт авагдсан.
Мөн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаагаар Мын Д нь Архангай, Хашаат 5-р баг Баян бүртгэлтэй болох нь тус тус тогтоогдсон.
Шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч М.Дийн цахим шууданд мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүрэг тайлбарласан баримт зэрэг 5 хуудас бүхий баримтыг илгээсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т “...Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ...” гэж,
754 дүгээр зүйлийн 754.2-т “...Энэ хуулийн 754.1-д заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар , өмгөөлөгчийн Монголын Өмгөөлөгчдийн холбооны цахим системд бүртгүүлж холбогдсон цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ...”, “...75 4.4-т “...Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно...” гэж тус тус заасан тул хэргийг хариуцагчийн эзгүйд тусгай журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Дээс 29,820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарлаж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч М.Дээс 1,052,718.54 /нэг сая тавин хоёр мянга долоон зуун арван найман төгрөг, тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Дээс 29,820 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР