Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 301/ШШ2025/00192

 

 

 

 

 

 

                          

 

 

 

 

                                    301/ШШ2025/00192

 

 

 

 

                                                          Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын ... дугаар баг Тын байр ... тоотод оршин суух, Ш овогт Жы Рын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А аймгийн Э сумын ... дугаар баг Ц ... тоотод оршин суух С овогт Цийн Цд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.            

                                                                                                                                                                                                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Р миний бие А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 129/ШШ2024/00202 дугаартай шийдвэрээр Ц бид гэрлэлтээ цуцлуулж, хүү Ц, Т, О нарыг ээж Цгийн асрамжид үлдээж охин Цг эцэг Ж.Р миний асрамжид үлдээж шийдвэрлэсэн. Тухайн үед миний бие хүүхдийн тэтгэлгийн асуудлыг хамт шийдүүлээгүй орхисон. Харин одоо миний бие охин Цг төрсөн эх Ц.Цгээр тэжээн тэтгүүлж хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд охин Р овогтой Цг төрсөн эх Цийн Цгээр тэжээн тэтгүүлж хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Р шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ж.Р миний бие Ц.Цгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тухайн хэрэгтээ Ц.Ц бид харилцан ярилцаад дараах байдлаар эвлэрсэн. Үүнд: Ц.Ц нь 2011 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Р.Цын тэжээн тэтгүүлэх шийдвэрээс татгалзаж миний хувьд 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Р.Цг ээжээр нь тэжээн тэтгүүлэхгүй байхаар харилцан тохирсон. Иймд бидний дээрх эвлэрлийг баталж хэргийг шийдэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ж.Р, хариуцагч Ц.Ц нар нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт эвлэрсэн. Нэхэмжлэгч Ж.Р нь охин Р.Цд тэтгэлэг гаргуулахгүй байх, хариуцагч Ц.Ц нь Ж.Раас Р.Цын тэжээн тэтгүүлэх шийдвэрээс харилцан татгалзаж байгаа тул тэдний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Ж.Ртай харилцан тохиролцож хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлд эвлэрсэн. Ж.Р охин Р.Цд тэтгэлэг гаргуулахгүй байх, миний хувьд хүү Р.Цт тогтоогдсон хүүхдийн тэтгэлэг гаргуулснаас татгалзаж бид эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Р нь хариуцагч Ц.Цд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ж.Р нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Ц.Ц нь Ж.Раас Р.Цт тогтоогдсон хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас татгалзаж зохигчид эвлэрсэн, зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч  Ж.Р нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Шүүхийн шийдвэрийг хариуцагч Ц.Ц нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, уг шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч Ж.Р нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Ц.Ц нь Ж.Раас Р.Цт тогтоогдсон хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас татгалзаж зохигчид  эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Р нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч Ц.Ц сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                П.ДОНИДДОЛГОР