Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 301/ШШ2025/00193

 

 

 

 

 

 

                          

 

 

 

 

 

                                    301/ШШ2025/00193

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                     

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А аймгийн Х сумын А багт оршин суух Б овогт Нн Згийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А аймгийн Ц сум И багт оршин суух Б овогт Дийн Од холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: “7,500,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.            

                                                                                                                                                                                                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Н.З миний бие 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ байж байхад Афармын Архангай аймаг дахь салбар Х ХХК захирал, Ө эмийн сангийн эрхлэгч ажилтай Д.О нь над руу залгаж 5,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлээч, хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх шаардлага үүсээд байна гээд гуйгаад байхаар нь би эгч Д.Бгаас 5,000,000 төгрөг зээлж түүний Хаан банк дахь ... тоот данснаас Д.Огийн Хаан банк дахь ... тоот данс руу шилжүүлүүлсэн. Тэр өдрөө Д.Ог зээлийн гэрээг өөрөө бичиж над руу явуулахад нь би гарын үсгээ зурж баталгаажуулсан. Бидний хооронд байгуулсан гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусахад Д.О дахин нэг сарын хугацаагаар сунгах саналыг гаргаад гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эхний сарын хүү 500,000 төгрөгийг, 2024 оны 01 дүгээр сарын 17-нд хоёр дахь сарын хүү 500,000 төгрөгийг тус тус төлсөн. Түүнээс хойш үндсэн зээлээс төлөлт хийгээгүй. Би түүнээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүрлээ. Одоо би Д.Огаас үндсэн зээл 5,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 1 жил, 1 сар, 3 хоног буюу 397 хоногийн хугацаанд үүргээ биелүүлээгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг хоногийн 0,5 хувиар тооцож алданги бодоход маш өндөр тоо болж байх тул хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 2,500,000 төгрөгийн алдангийг нэхэмжилнэ. Иймд хариуцагч Д.Огаас үндсэн төлбөр, алдангид нийт 7,5000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Н.З, О нар нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Д.О нь зээлийн гэрээний хугацааг сунгаж, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээл, хүү алдангийн төлөлт хийгээгүй.  Н.З нь Д.Огаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад удахгүй төлнө гэдэг. Одоо Д.Огаас үндсэн зээл 5,000,000 төгрөг, 2024 оны 01 сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 1 жил, 1 сар, 3 хоног буюу 397 хоногийн хугацаанд үүргээ биелүүлээгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг хоногийн 0,5 хувиар тооцож алданги бодоход маш өндөр тоо болж байх тул хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 2,500,000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна...” гэв.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие н.Згийн нэхэмжлэлийн тайлбартай танилцлаа. Би Н.Згаас 2023 оны 11 дүгээр сард 5,000,000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн ба зээлсэн мөнгөө 2 удаа сунгаж хүүг цаг тухайд нь хийж явсан бөгөөд 2024 оны 01 сард төрсөн дүү маань маш хүнд хагалгаанд орж бидэнд санхүүгийн маш их хэрэгцээ гарч төлөх хугацаандаа төлж чадахгүй сунгаж, 2024 оны 1, 2 саруудад хүүг төлж 3 сараас хугацаанд нь төлж чадаагүй, маш их чирэгдэл учруулж байгаадаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Иймд одоогоор Н.Згийн нэхэмжилсэн 7,500,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Д.О би санхүүгийн эрсдэлд орж маш их мөнгө, захиалга хийж одоогоор олж авч чадаагүй. Мөн Төрийн банкнаас авсан зээлээ төлж чадахгүй шүүхийн шийдвэрт очиж, бүх данс хаагдаж ойрын хугацаанд төлөх боломжгүй, санхүү маш хүнд байгаа учир Н.Зд төлөх үндсэн 5,000,000, төгрөг хүү алдангид төлөх 2,500,000 төгрөгийг 2025 оны 5 сараас эхэлж сард 100,000-300,000 хүртэл төлж цаашид ч гэсэн санхүү сайжирч, орлого сайжрах үедээ нэмэгдүүлэн төлж барагдуулахаа мэдэгдэж байна. Иймд бидний энэ байдлыг харгалзан үзэж энэхүү өр авлага барагдуулах хугацаа олгож өгнө үү...” гэжээ.

2.  Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

иргэд хоорондын зээлийн гэрээний хуулбар,

нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар,

хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар,

“Ө жинст” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар,

“Ө жинст” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Нэхэмжлэгч Н.Згаас 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Э.Мд олгосон итгэмжлэл,

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 301/ШҮ2025/00235 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мнь хариуцагч Д.Од холбогдуулан “7,500,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Д.О нь Н.Зтай 2023 оны 11 дүгээр  сарын 15-ны өдөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, зээлийг хүүгийн хамт 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулах, гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож төлөх үүрэг хүлээжээ.

Д.О нь зээлийн гэрээний дагуу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн хүү 500,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Д.О нь Н.Зтай 2023 оны 11 дүгээр  сарын 15-ны өдөр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, зээлийг хүүгийн хамт 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулах, гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож төлөх үүрэг хүлээж, зээлийн гэрээний дагуу хүү төлсөн болох нь тогтоогдож байна.

Гэрээний талууд хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ...” харилцаа үүссэн байна.

Мөн зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож, хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Хэрэгт авагдсан иргэд хоорондын зээлийн гэрээ болон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хариуцагчийн тайлбараар хариуцагч Д.О нь үндсэн зээл 5,000,000 төгрөгийг буцаан зээлдэгчид төлөөгүй, зээлдэгч нь гэрээнд заасан гэрээний үүргийг биелэлтийг хангаагүй гэж үзэж анз тооцож, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй 2,500,000 төгрөг нийт 7,500,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Д.Огаас 7,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Зд олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч Д.Од холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг байна.

            Хариуцагч  Д.О нь эрүүл мэндийн шалтгаанаар эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Огаас 134,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Зд  олгохоор шийдвэрлэв.

          Шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарлаж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Огаас 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Зд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Огаас 134,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Зд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                П.ДОНИДДОЛГОР