Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 301/ШШ2025/00194

 

 

 

 

 

 

                          

 

 

 

 

 

                                    301/ШШ2025/00194

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                     

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: У хот Ч дүүрэг ... дугаар хороо Жны гудамж-.. байрлах “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А аймаг Э суманд байрлах “Ө” ХХК-нд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: “2,690,225 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.            

                                                                                                                                                                                                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХХ компани нь эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд компанийн салбар бөөний төв нь А аймгийн Э суманд үйл ажиллагаа явуулж, А аймгийн хэрэглэгчдэд эм, бараа ханган нийлүүлдэг. Тус салбар бөөний төвөөс А аймгийн Э сумын “Ө” ХХК нь зээлээр эм, бараа худалдаж авдаг бөгөөд хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлээр талууд 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлэхэд “Ө” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд манай компаниас зээлээр авсан эм барааны төлбөрийн үлдэгдэл нь 2,716,275 /Хоёр сая долоон зуун арван зургаан мянга хоёр зуун далан тав/ төгрөг болох нь тогтоогдож, энэ хугацаанаас хойш 504,450 /Таван зуун дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийн эм барааг дахин зээлээр авч 2024 оны 3-р сараас 7-р сарын хугацаанд 430,500 /Дөрвөн зуун гучин мянга таван зуу/ төгрөгийг бэлэн мөнгөөр болон эм бараагаар төлж, 2024 оны 11 дүгээр сарын 11-нд 50,000 /тавин мянга/ төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 29-нд 50,000 /тавин мянга/ төгрөг тус тус төлж, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 2,690,225 /хоёр сая зургаан зуун ерэн мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Манай байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02/354 тоот албан бичгээр А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд “Ө” ХХК-иас авах төлбөрийн маргааныг эвлэрүүлэн зуучлалын ажиллагаагаар шийдвэрлүүлэх хүсэлтээ өгсөн боловч эвлэрүүлэн зуучлагчийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот албан бичигт дурдсанаар уригдагч байгууллагын төлөөлөгч ирэхгүй байгаа шалтгаанаар манай байгууллага өргөдлөө татан авч ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Иймд “Ө” ХХК-иас манай компаниас авсан эм барааны төлбөр болох 2,690,225 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай салбар төвөөс А аймгийн Э сумын “Ө” ХХК нь зээлээр эм, бараа худалдаж авдаг бөгөөд хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлээр талууд 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлэхэд “Ө” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд манай компаниас зээлээр авсан эм барааны төлбөрийн үлдэгдэл нь 2,716,275 /хоёр сая долоон зуун арван зургаан мянга хоёр зуун далан тав/ төгрөг болох нь тогтоогдож, энэ хугацаанаас хойш 504,450 /таван зуун дөрвөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийн эм барааг дахин зээлээр авч 2024 оны 3 дугаар сараас 7 дугаар сарын хугацаанд 430,500 /дөрвөн зуун гучин мянга таван зуу/ төгрөгийг бэлэн мөнгөөр болон эм бараагаар төлж, 2024 оны 11 дүгээр сарын 11-нд 50,000 /тавин мянга/ төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 29-нд 50,000 /тавин мянга/ төгрөг тус тус төлж, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 2,690,225 /хоёр сая зургаан зуун ерэн мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Манай байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02/354 тоот албан бичгээр А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд “Ө” ХХК-иас авах төлбөрийн маргааныг эвлэрүүлэн зуучлалын ажиллагаагаар шийдвэрлүүлэх хүсэлтээ өгсөн боловч эвлэрүүлэн зуучлагчийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот албан бичигт дурдсанаар уригдагч байгууллагын төлөөлөгч ирэхгүй байгаа шалтгаанаар манай байгууллага өргөдлөө татан авч ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Иймд “Ө” ХХК-иас манай компаниас авсан эм барааны төлбөр болох 2,690,225 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

Хариуцагч “Ө” ХХК-ийн захирал Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие М ХХК-ны ерөнхий захирал Д.Цгийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Манай “Ө” ХХК-ийн эмийн сан нь 2018 оноос 2023 он хүртэл тус эм ханган нийлүүлэх байгууллагаас худалдан авах гэрээгээр эм бараа авдаг байсан. Өмнө нь эм барааны төлбөрийг 30 хоногийн дотор төлж, хугацаа хэтрүүлээгүй сайн харилцагч  байж ирсэн. Гэвч 2023 онд манай компани санхүүгийн эрсдэлд орж үйл ажиллагаагаа 2024 онд зогсоосон ба одоогоор энэхүү М эм ханган нийлүүлэх байгууллагын нэхэмжилсэн эм барааны үлдэгдлийг 2025 оны 12 дугаар сарыг дуустал сар бүр 100,000-200,000 төгрөг төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд бид энэхүү төлбөрийг бөөнөөр хийх боломжгүй байгаа учир бидний төлбөрөө цувуулж хийх хүсэлтийг хүлээж авна уу...” гэжээ.

2.  Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах

“М” ХХК-иас Б.Нд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр олгосон итгэмжлэл

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

Тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбарууд,

Авлага өглөгийн тооцоонууд,

“М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно.

Шүүхээс дараах

Үүнд: А аймгийн Э сумын .. дүгээр багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 56, 65 дугаартай тодорхойлолтууд,

“Ө” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан “2 690,225 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Ө ХХК нь М” ХХК-иас нь эм, бараа худалдаж авдаг бөгөөд хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлээр талууд 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлэхэд “Ө” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд манай компаниас зээлээр авсан эм барааны төлбөрийн үлдэгдэл нь 2,716,275 төгрөг болох нь тогтоогдож, энэ хугацаанаас хойш 504,450 төгрөгийн эм барааг дахин зээлээр авч 2024 оны 03 дугаар сараас 07 дугаар сарын хугацаанд 430,500 төгрөгийг бэлэн мөнгөөр болон эм бараагаар төлж, 2024 оны 11 дүгээр сарын 11-нд 50,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 29-нд 50,000 төгрөг тус тус төлж, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 2,690,225 төгрөгийн төлбөртэй болох нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Ө ХХК нь М” ХХК-иас нь эм, барааны төлбөр нийт 2,690,225 төгрөгийн төлбөртэй болох нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, тооцооны үлдэгдлийн баталгаа, өглөг авлагын тооцоо зэрэг баримтаар тогтоогдож байна.

Гэрээний талууд хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан “...Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ...” харилцаа үүссэн байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтууд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар зэргээр хариуцагч “Ө” ХХК-иас 2,690,225 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч “Ө” ХХК-иас 2,690,225 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг байна.

            Хариуцагч  “Ө” ХХК-ийн захирал Д.О нь эрүүл мэндийн шалтгаанаар эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

          Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагчаас 2,690,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 27,993,6 төгрөг дутуу төлсөн байх тул дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-иас 57,993,6 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д  олгохоор шийдвэрлэв.

          Шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарлаж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч “Ө” ХХК-иас 2,690,225 /хоёр сая зургаан ерэн мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-иас 27,993,6 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ө” ХХК-иас 57,993,6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                П.ДОНИДДОЛГОР