| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 197/2025/05109/И |
| Дугаар | 197/ШШ2025/04272 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/04272
| 197/ШШ2025/04272 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХ хот, ХХ дүүрэг, ХХ хороо, ХХ гудамж, ХХ тоот хаягт оршин суух, Х овгийн Х /РД:ХХ0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ХХ хот, ХХ дүүрэг, ХХ хороо, ХХ гудамж, ХХ тоот хаягт оршин суух, Х овгийн Х /РД:ХХ0000000/-д холбогдох 1,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Б өмгөөлөгч Б.Б,
Хариуцагч О.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.Э, Б.Б нарын хооронд автомашин худалдах худалдан авах хэлцлээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлээс хариуцагч хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн 500,000 төгрөг төлж, эвлэрэх тухай саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэв.
Хариуцагч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.гээс автомашин худалдан авсны төлбөрт 500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б., хариуцагч О.Эөөс 500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч О.Э нь нэхэмжлэлийн шаардлага 1,800,000 төгрөгөөс 500,000 төгрөг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс төлсөн 43,750 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.Эөөс 21.875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хуваарилан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлага 1,800,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 43.750 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 21,875 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.д олгосугай.
3. Хариуцагч О.Э нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ