Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/04273

 

 

 

 

 

 

 

 

 

 

197/ШШ2025/04273

 

 
   

 

2025           04           10

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны “3” дугаартай танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ХХ хот, ХХ дүүрэг, ХХ хороо, ХХ гудамж, ХХ тоот хаягт оршин суух, Х овгийн Х /РД:ХХ0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ХХ хот, ХХ дүүрэг, ХХ хороо, ХХ гудамж, ХХ тоот хаягт оршин суух, Х овгийн Х /РД:ХХ0000000/-д холбогдох,   

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг, хохиролд  1,047,991 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.И, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ХХ ББСБ” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. “ХХ ББСБ” ХХК нь иргэн О.Быг цахим зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй гэх үндэслэлээр 1,047,991 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

3. “ХХ ББСБ” ХХК нь иргэн О.Бтай 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 2022-18662 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулжээ. Хариуцагч О.Б нь цахим зээлийн гэрээгээр 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 615.000 төгрөгийг, 30 хоногийн хугацаатай, 4.9 хувийн хүүтэй, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 55.000 төгрөгийг, 30 хоногийн хугацаатай, 4.9 хувийн хүүтэй, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 261.000 төгрөгийг, 30 хоногийн хугацаатай, 4.9 хувийн хүүтэй зээлсэн боловч зээлээ хугацаанд төлөөгүй, гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагчийн зээлийн хүүнд төлсөн 64.992 төгрөгийг хасаж, нийт зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрт 1,047,991 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч О.Б нь 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шуудангаар хүргүүлсэн нэхэмжлэлийг өөрөө гардаж авсан болох нь шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэл гардаж авсан тухай шуудан хүргэгчийн тэмдэглэх, мэдээлэх баримтаар нотлогдож байна. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755 .4-т зааснаар “Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эсхүл үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

5. Талуудын хооронд байгуулсан цахим зээлийн гэрээний 2.1 дүгээр зүйлд заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг, мөн гэрээний 3.4 дүгээр зүйлд заасан хугацаандаа төлөх үүргээ хариуцагч О.Б нь биелүүлээгүй байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,047,991 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,702 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч О.Баас 29,702 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар О.Баас зээлийн гэрээний үүрэгт  1,047,991 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХХ ББСБ” ХХК-д олгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 29,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Баас гаргуулж, нэхэмжлэгч “ХХ ББСБ” ХХК-д олгосугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Э.ОЮУНТУНГАЛАГ