Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/04274

 

 

 

 

 

 

 

 

 

 

197/ШШ2025/04274

 

 
   

 

   2025           04           10

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны “3” дугаартай танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ХХ хот, ХХ дүүрэг, ХХ хороо, ХХ гудамж, ХХ тоот хаягт оршин суух, Х овгийн Х /РД:ХХ0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ХХ хот, ХХ дүүрэг, ХХ хороо, ХХ гудамж, ХХ тоот хаягт оршин суух, Х овгийн Х /РД:ХХ0000000/-д холбогдох,    

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг, хохиролд  3,261,065 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуунзул нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ХХ” ХХК -ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. “ХХ” ХХК нь хариуцагч Г.Н зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй гэх үндэслэлээр 3,261,065 /гурван сая хоёр зуун жаран нэгэн мянга жаран тав/ төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

3. “ХХ” ХХК нь иргэн Г.Н 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр 2,139,900 төгрөгийг сарын 2.55 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, самсунг маркийн зурагт худалдан авах зориулалтаар зээлсэн боловч зээл, хүүгийн төлбөрт 657,000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 1.848.563 төгрөг, зээлийн хүүд 1.319.126 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 93.375 төгрөг төлөөгүй гэж тайлбарлаж байна.  

 

4. Хариуцагч Г.Н  нь 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр түүний  гэрийн хаягт нэхэмжлэлийн хувь болон шүүхийн мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлснийг хариуцагч өөрөө гардаж авсан болох нь   нэхэмжлэл гардаж авсан тухай шуудангийн баримтаар нотлогдож байна. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755 .4-т зааснаар “Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эсхүл үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-т заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан хугацаандаа төлөх үүргээ Г.Наранцэцэг нь биелүүлээгүй байх тул  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,261,065 /гурван сая хоёр зуун жаран нэгэн мянга жаран тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,128 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Г.Н 67,128 /жаран долоон мянга нэг зуун хорин найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759 .1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Н-с зээлийн гэрээний үүрэгт  3,261,065 /гурван сая хоёр зуун жаран нэгэн мянга жаран тав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 67,128 /жаран долоон мянга нэг зуун хорин найм/  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Наранцэцэгээс гаргуулж, нэхэмжлэгч нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Э.ОЮУНТУНГАЛАГ