| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 102/2024/07712/И |
| Дугаар | 197/ШШ2025/01380 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/01380
2025 02 18 197/ШШ2025/01380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: х.с-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: б.о холбогдох 1,075,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч з.а,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нарыг оролцуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч х.с-ны нэхэмжлэлээс 1,065,000 төгрөгийг хангаж, 10,400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч х.с-ны хариуцагч б.ос 2018 оны 05 сараас 2024 оны 11 сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн ашиглалтын зардал 1,075,900 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч б.о 2024 оны 12 сарын 11-ний өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүрэг танилцуулсан. 2025 оны 02 сарын 06-ны өдөр түүний 11 дугаарын утсаар холбогдож шүүх хуралдааны товыг мэдэгдсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт зааснаар хариуцагч б.о нэхэмжлэлийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Мөн хуулийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх зохицуулалттай.
4. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч б.ос Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг шаардах эрхтэй байна.
Хариуцагч б.ос 2018 оны 5 сараас 2024 оны 1 сарын дуусталх хугацаанд сарын бүрийн төлбөрийг 12,500 төгрөг, нийт 862,500 төгрөг. 2024 оны 02 сараас сарын төлбөр 20,300 төгрөгөөр тооцож 203,000 төгрөг, нийт 1,065,500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 10,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгох.
Хариуцагч б.о Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,371 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч б.ос 30,122 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч б.ос 1,065,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч х.с олгож, 10,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 30,371 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч б.ос 30,122 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч х.с олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА