| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 102/2024/06441/И |
| Дугаар | 197/ШШ2025/01389 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/01389
2025 02 18 197/ШШ2025/01389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: д.вгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: т.о-д холбогдох гэм хорын хохирол 7,321,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч д.в,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч б.а,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн т.ц,
Хариуцагчийн өмгөөлөгч г.ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нарыг оролцуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч д.вгийн нэхэмжлэлээс 6,661,000 төгрөгийг хангаж, 660,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. 2024 оны 07 сарын 24-ний өдөр хариуцагч т.од жолооч л.т зам тээврийн осол гаргаж нэхэмжлэгч д.вгийн 0000 УНӨ тээврийн хэрэгсэлд 6,205,000 төгрөгний хохирол учирсан. Ашид билгүүн ХХК-иар эд хөрөнгөд учирсан хохиролын үнэлгээг тогтоолоход 456,000 төгрөгний зардал гаргасан үйл баримт нотлогдож байна, талууд маргаагүй.
3. Нэхэмжлэгч д.в 0000 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 6,205,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 456,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 661,000 төгрөг, нийт 7,321,000 төгрөг гаргуулахаар шаадсан.
4. Хариуцагч жолооч л.т тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсанаа компанид мэдэгдээгүйгээс даатгалын нөхөн олговор авах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. т.о нь ногоон автобус оруулж ирсэнээс үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн нь нийтэд илэрхий тул нэхэмжлэлийн шаардлагаас тал хувь 3,330,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, өмгөөлөгчийн хөлс 3,990,500 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэжээ.
Мөн хуулийн 499.4-т зааснаар хариуцагч т.оний нэхэмжлэгч д.вгийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 6,661,000 төгрөгийг хариуцах үндэслэлтэй гэж үзлээ.
Өмгөөлөлийн хөлс 660,000 төгрөгийг зайлшгүй гаргах зардал гэж үзэхээргүй байна. Нэхэмжлэгчээс өмгөөлөгчид 660,000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх.
6. Нэхэмжлэгчээс төлсөн 131,290 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч т.оиас 121,526 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс дутуу төлсөн УТХ-796 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар хариуцагч т.оиас 6,661,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д.вд олгож, нэхэмжлэлээс 660,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 131,290 төгрөгийг улсын орлого болгох, нэхэмжлэгчээс д.вгаас 796 төгрөг гаргуулж улсын орлого болгож, хариуцагч т.оиас 121,526 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д.вд олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА