Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 197/ШШ2025/01392

 

 

 

 

 

 

 

2025 02 18 197/ШШ2025/01392

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: б.д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: о.б холбогдох 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчб.д,

Хариуцагч о.б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нарыг оролцуулав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчб.дийн нэхэмжлэлээс 1,114,666 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж 4,885,334 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгчб.д 2023 оны 10 сарын 02-ны өдрөөс 11 сарын 10-ны өдрийг хүртэл Тэрэлжид барилгын ажил хийхээр амаар тохиролцсон. н, т нартай хамтарч хийж гүйцэтгэж ажлын хөлсөнд 8,000,000 төгрөг авах байсан, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3. Хариуцагч о.бөөс барилгын ажлыг хийлгэхээр амаар тохиролцож. н, т, д нарт тус тусад нь цалинг дансаар өгсөн. Ажлын хөлсний үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 2023 оны 12 сард бэлнээр уулзаж байгаад өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Зохигчийн хооронд Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсcэн байна.

5. Зохигч ажлын хөлсөнд 8,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон дээр маргаагүй. Хариуцагч 2023 оны 12 сард 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэгч д нь н, т нарын өмнөөс цалинг нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байна. Түүний цалингийн үлдэгдэл 1,114,666 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч о.бөөс 31,302 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч о.бөөс 1,114,666 төгрөг гаргуулж нэхэмжлэгчб.дид олгож, нэхэмжлэлээс 4,885,334 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 110,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч о.бөөс 31,302 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчб.дид олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА