| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 184/2025/00037/И |
| Дугаар | 197/ШШ2025/01670 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/01670
2025 02 25 197/ШШ2025/01670
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: б.б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: д.т холбогдох 7,224,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч б.б, өмгөөлөгч д.у
Хариуцагч д.т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нарыг оролцуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч б.бийн 7,224,000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч б.б 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гар утсаа алдсан, гэтэл хариуцагч д.тын данс руу 7,224,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан тул гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч д.т би валютын ченж хийдэг. 2022-10-16-ны өдөр 7,224,000 төгрөгийн гүйлгээ хийдсэн. Шүүхээс намайг дуудах үед л мэдсэн. Өмнө б.б нь надтай холбогдож мөнгө төгрөг шаардаагүй. Тухайн цаг үедээ шаардсан бол ойр орчмын камер шүүгээд олох боломж байсан. Хар хувцастай хүн доллар худалдаж авсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Нэхэмжлэгч б.б нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гар утсаа алдаж, сим ээ сэргээхэд 7,224,000 төгрөгийн гүйлгээ хийдсэн байсан. Тухайн үед ХААН банканд мэдэгдсэн. Мөн с аймгийн цагдаагийн газарт мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.
Нэхэмжлэгч б.б гар утсаа алдсаны улмаас хариуцагч д.тын дансанд 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 7,224,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь хариуцагч д.т хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч б.бийн хариуцагч д.таас 7,224,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 130,534 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА