| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 101/2024/08465/И |
| Дугаар | 197/ШШ2025/01672 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/01672
2025 02 25 197/ШШ2025/01672
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: б.ц нэхэмжлэлтэй,
Хариуцагч: г.ө холбогдох 9,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч б.ц, өмгөөлөгч э.ш,
Хариуцагч ц.ө, өмгөөлөгч о.б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нарыг оролцуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч б.ц нь нэхэмжлэлийн шаардлага 9,500,000 төгрөгийг 7,000,000 төгрөг болгон өөрчилсөн. 7,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч б.ц бид хамтран бизнес эрхэлж байсан хэдий ч 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч ц.өт 7,000,000 төгрөгийг сар бүр 740,000 төгрөг төлнө гэж тохиролцож зээлдүүлсэн, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөгийг түрээсэлж байсан байрны түрээсийг төлсөн тул 9,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч ц.ө нэхэмжлэгч б.ц бид хоёр хамтран бизнес эрхэлж байсан. 7,000,000 төгрөгийг би зээлж аваагүй, хамтын бизнест зарцуулсан. 2,500,000 төгрөгөөр хамтран бизнес хийж байсан байрны түрээсийг төлсөн. Бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул 9,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Нэхэмжлэгч б.ц 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 41 минутад хариуцагч г.ө дансанд 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл утгыг өөрчилж шилжүүлсэн гэсэн тул 20 цаг 58 минутад 3,000,000 төгрөг захиалга 12 сар, захиалга гутал гэж 4,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Хариуцагч г.ө сар бүр миний зээлийг 740,000 төгрөгийн хэмжээнд төлөхөөр тохиролцсон гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.
5. Зохигч хамтран бизнес эрхэлж байсан үйл баримт дээр маргаагүй. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, дансны хуулга зэрэг нотлох баримтаар захиалга 12 сар гүйлгээний утгатай шилжүүлсэн 3,000,000 төгрөг, захиалга гутал гүйлгээний утгатай шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч б.цгийн хариуцагч г.өээс 7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 166,950 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА