Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/01674

 

 

 

 

 

 

 

2025 02 25 197/ШШ2025/01674

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ш.ч,

Нэхэмжлэгч: х.м,

Нэхэмжлэгч: б.б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: г эд хөрөнгийн болон банкны дансны битүүмжлэлийг хүчингүй болгуулж, хохирол гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч с.ө,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч и.г, б.э,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч а.а,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нарыг оролцуулав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ш.ч хариуцагч г нь Улсын бүртгэлийн 0 гэрчилгээтэй б, ажилгүйдлийн тэтгэмж 6,500,000 төгрөгийг  ХХК-ийн өр төлбөрт хувьцаа эзэмшигчийн хөрөнгө, дансанд хаалт хийж байгаа хууль зөрчсөн гэж үзэж битүүмжлэлийг чөлөөлүүлэх, Иргэний хуулийн 497.1, 510.1-д зааснаар 6,500,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шаардсан.

2. Нэхэмжлэгч Б.Б Улсын бүртгэлийн 0 гэрчилгээтэй 00 орон сууцны битүүмжлэлийг хүчингүй болгох, хүүхдийн сургалтын төлбөр 18,800,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3. Нэхэмжлэгч Х.М Улсын бүртгэлийн 0 гэрчилгээтэй 00 тоот орон сууц, 0 гэрчилгээтэй, 00, 0 гэрчилгээтэй 0 тоот орон сууцны битүүмжлэлийг хүчингүй болгуулахаар шаардсан.

Хариуцагч г нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8.1.1, 8.1.4-т заасныг зөрчиж, хуульд заасан эрхээ хэтрүүлсэн, хувийн ашиг сонирхлоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан хууль бус үйлдэл гэж үзээж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлийн тодорхойлсон.

4. Хариуцагч г Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2019-08-30-ны өдрийн 0 шүүгчийн захирамжаар ж ХХК-иас 278,250,000 төгрөгийг гаргуулж т ХХК-д олгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн. 2019-09-05-ны өдрийн 0 шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгэх, гүйцэтгэх хуудас бичигдэж. 2020-01-08-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өмчлөл, эзэмшилд эд хөрөнгө бүртгэлгүй, арилжааны банкны данс үлдэгдэлгүй, төлбөрийн үүргийг хангахуйц эд хөрөнгөгүй болох нь тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9.3, 9.5-д зааснаар хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан эсэхийг тогтоохоор Х.м нарт 2024-05-03-ны өдөр хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч хариу ирүүлээгүй тул хувьцаа эзэмшигч Х.М нарын арилжааны банк дахь дансыг битүүмжлэн, хасалт хийж эд хөрөнгийг эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд т ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуульд зааснаар ажиллагааг явуулсан. Хувьцаа эзэмшигч х.м нар эд хөрөнгийн эрхээс зааглагдаагүй тул Компанийн тухай хуулийн 9.5.Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

4. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9.3, 9.5-д зааснаар хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан эсэхийг тогтоохоор ажиллагааг явуулахаар 2024 оны 05 сарын 03-ны өдөр 20280109/09-154 мэдэгдлийг ж ХХК-ийн хувьцаа эзэмшигч х.м нарт хүргүүлжээ.

Нэхэмжлэгч х.м нар нь уг мэдэгдэлд заасан хугацаанд хариу өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9.3, 9.5-д зааснаар хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан эсэхийг тогтоох ажиллагааг хуульд нийцээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8.1.1, 8.1.4-т заасныг зөрчиж, хуульд заасан эрхээ хэтрүүлсэн, хувийн ашиг сонирхлоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан хууль бус үйлдэл, ш.ч дансанд байсан 6,500,000 төгрөг нь ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгө, б.б дансанд байсан 10,000,000 төгрөг нь хүүхдийн сургалтын төлбөр байсан гэж тус тус тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч х.м нарын үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг чөлөөлүүлэх, нэхэмжлэгч ш.ч 6,500,000 төгрөг гаргуулах, б.б 12,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ш.ч төлсөн 421,200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА