| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 101/2025/00223/И |
| Дугаар | 197/ШШ2025/01899 |
| Огноо | 2025-03-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2025/01899
2025 03 06 197/ШШ2025/01899
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ц.е нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ж.б холбогдох 5,918,002 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчг.м, о.э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч л.н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нарыг оролцуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ц.е нэхэмжлэлээс 5,916,939 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 1063 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ц газар нь хариуцагч ж.б нь цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа албаны дүрэмт хувцсыг хүлээн авч хэрэглэж байсан хэдий ч ажлаа хүлээлгэн өгөөгүй явсан тул хугацаа дуусаагүй дүрэмт хувцас, хэрэглэлийн төлбөр 5,918,002 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч ж.б 2023 оны 06 сарын 26-ны өдрөөс 2024 оны 04 сарыг хүртэлх хугацаанд ажиллахдаа шаардлагатай хувцас, хэрэгслээр хангагдаж байсан. Төрийн албан хаагч нь албан үүргээ биелүүлэхдээ хөдөлмөрийн аятай нөхцөл, хувцас хэрэглэлээр хангагдах эрхтэй. Хувцас хэрэгслийг тоо ёсоор нь буцаан өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч л.нээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэтгэл зүйн маш их дарамтад орсноос хүү маань ажлаа хүлээлгэн өгсөн. Хувцас, хэрэглэлийг буцаан хүлээлгэж өгсөн хэдий ч баримт байхгүй. Халагдаж, чөлөөлөгдсөн алба хаагчдын эдэлгээний хугацаа дуусаагүй хувцасны баримтын жагсаалтын 10-т тусгагдсан ТЗЗХ хүрэм өмдний үнэ 1,098,483 төгрөг, 17-т тусгагдсан ТЗЗХ дотортой хүрмийн үнэ 1,108,029 төгрөг, 2,206,512 төгрөгийг зөвшөөрөхгүй, бусад төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн.
4. Зохигч ж.б 2023 оны 06 сарын 26-ны өдрөөс 2024 оны 04 сарыг хүртэлх хугацаанд ц.е Тусгай ажиллагааны газарт бүлгийн ажилтнаар томилогдон ажиллахдаа шаардлагатай хувцас, хэрэгслээр хангагдаж байсан үйл баримт дээр маргаагүй.
Хариуцагч тал хувцас хэрэгслийг буцаан хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй.
Халагдаж, чөлөөлөгдсөн алба хаагчдын эдэлгээний хугацаа дуусаагүй хувцасны баримтын жагсаалтын 10-т тусгагдсан ТЗЗХ хүрэм өмдний үнэ 1,098,483 төгрөг, 17-т тусгагдсан ТЗЗХ дотортой хүрмийн үнэ 1,108,029 төгрөг, 2,206,512 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т зааснаар Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Халагдаж, чөлөөлөгдсөн алба хаагчдын эдэлгээний хугацаа дуусаагүй хувцасны баримтын жагсаалтад тооцооллын алдаа гаргасан байх тул 5,916,939 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 1063 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар чөлөөлөгдсөн, хариуцагч ж.бгээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 5,916,939 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 109,621 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ж.бгээс 5,916,939 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газарт олгож, нэхэмжлэлээс 1063 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ж.бгээс 109,621 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА