| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 102/2024/06962/И |
| Дугаар | 197/ШШ2025/02229 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 197/ШШ2025/02229
2025 03 11 197/ШШ2025/02229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: м-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: н.д холбогдох 1,385,320 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч з.а,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нарыг оролцуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч м-ны нэхэмжлэлээс 1,226,800 төгрөгийг хангаж, 158,520 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч м-ны хариуцагч н.д 2017 оны 1 сараас 2018 оны 11 сарыг дуусталх хугацааны зардал сарын 10,700 төгрөгөөр тооцож 235,400 төгрөг, 2018 оны 12 сараас 2022 оны 12 сарыг дуусталх 12,700 төгрөгөөр тооцож 662,300 төгрөг, 2023 оны 11 сараас 2024 оны 9 сарыг дуусталх хугацаанд 25,000 төгрөгөөр тооцож 275,000 төгрөг, 2024 оны 10, 11 сарын төлбөрт 56,000 төгрөг, дундын өмчлөлийн ашиглалтын зардалд нийт 1,226,800 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч н.д 2024 оны 11 сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүрэг танилцуулсан. 2025 оны 02 сарын 27-ны өдөр түүний 99160880 дугаарын утсаар холбогдож, зурвас илгээж шүүх хуралдааны товыг мэдэгдсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт зааснаар хариуцагч н.д нэхэмжлэлийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Мөн хуулийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх зохицуулалттай.
4. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч н.д орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардал 1,266,800 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч н.д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,115 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч н.д 33,993 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч б.о 1,226,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч м олгож, нэхэмжлэлээс 118,520 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 37,115 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч н.д 33,993 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч м олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА