| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 182/2024/07304/И |
| Дугаар | 197/ШШ2025/02642 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/02642
2025 03 18 197/ШШ2025/02642
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: холбогдох 2,508,036 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нарыг оролцуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч т ХХК-ийн 2,508,036 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч т ХХК 2022 оны 03 сарын 07-ны өдөр хариуцагч н 1107262 дугар цахим зээлийн эрх нээх гэрээ, 22081 дугаар линзингийн гэрээ тус тус байгуулж 3,199,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул зээл 2,023,260.62 төгрөг, хүү 438,964.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,811.47 төгрөг, нийт 2,500,036 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч ямцэцэгт нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 11-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.4-т зааснаар баталгаат шуудангаар хүргүүлсэн 2024 оны 12 сарын 12-ны өдөр гардан баримтыг Монгол шуудан ХК-иас ирүүлсэн. Шүүх хуралдааны товыг 0 дугаар утсаар холбогдож мэдэгдсэн. Мөн зурвас илгээж мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т зааснаар хариуцагч ямцэцэг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч хариу тайлбарыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Мөн хуулийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх зохицуулалттай.
4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
Иймд нэхэмжлэгч 2022 оны 03 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 2,500,036 төгрөг, нэхэмжлэл гаргахад гаргасан зардал нотариатын төлбөр 8000 төгрөгийг тус тус шаардах эрхтэй байна.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,078 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч н 55,078 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч н 2,508,036 төгрөг гаргуулж нэхэмжлэгч т ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 55,078 улсын орлого болгож, хариуцагч н 55,078 төгрөг гаргуулж нэхэмжлэгч т ХХК-д олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА