| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 181/2024/06106/И |
| Дугаар | 197/ШШ2025/02028 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/02028
2025 03 07 197/ШШ2025/02028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Ш.Онэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.Б холбогдох
Гэрээний урьдчилгаа төлбөр 12.080.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т хариуцагч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Цэлмэг нар оролцов.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.О нь хариуцагч Ш.Бд холбогдуулан Гэрээний урьдчилгаа төлбөр 12.080.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар:нэхэмжлэгч Ш.О нь хариуцагч Ш.Бтай 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан нь тогтоогдов./ хх 8-9/
2.Нэхэмжлэгч талаас:хариуцагч Ш.Бг гэрээний үүргээ биелүүлэлгүй ямар ч ажиллагаа хийлгүй байсаар 2024 оны 7 сард хөдөө явлаа гээд АНУ руу явсан учир түүнээс ямар нэгэн хууль зүйн туслалцаа, ажил үйлчилгээ авч чадаагүй хэмээн урьдчилгаанд өгсөн 12.080.000 төгрөгийг шаардсан,
хариуцагч талаас : 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Ш.Отай удаа дараа уулзаж, шүүхэд гаргах нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт цуглуулах, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг нь тодорхойлсон. Үүний дагуу нийтдээ 1,738,549,795 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг боловсруулсан. Тухайн нэхэмжлэлийн шаардлага болон хууль зүйн үндэслэл түүнд хавсаргасан материал нийтдээ 129 хуудас баримт болсон. Гэрээ байгуулах тухайн үед амралтаа аваад АНУ руу явах тухайгаа хэлсэн.Тухайн үед Э.Б нэхэмжлэлийг шүүхэд өгөх байсан боловч 07 дугаар сарын 04-ны өглөө Ш.О яриад бүх материалаа улсын тэмдэгтийн хураамжтайгаа аваад, шүүхэд өгүүлээгүйг мэдсэн. Гэрээг дуусгавар болгоод цуцлавал миний хийсэн ажил 12,080,000 төгрөгөөс үнэтэй. Шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл хамгийн гол нь байдаг. Энэ ажлыг гэрээнд зааснаар хийсэн учраас төлбөрийг буцаан олгох боломжгүй хэмээн маргав.
3. 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах зарчимд нийцүүлэн гэрээний нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зуржээ.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэв.
Хөлсөөр ажиллах гэрээний гол шинж бол ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Талуудын хооронд байгуулсан Өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.2.-д гэрээгээр тохиролцсон хууль зүйн үйлчилгээний нийт үнэ 90.000.000 төгрөг байна. Урьдчилгнаа 45.000.000 төгрөгийг гэрээ байгуулснаар... үлдэгдэл төлбөр 45.000.000 төгрөгийг шийдвэр эцэслэн гарснаас хойш 7 хоногт төлнө гэж заасны дагуу Ш.Оаас өмгөөлөгч Ш.Бд 90.000.000 төгрөгийг урьдчилгаанаас 12.080.000 төгрөгийг төлсөн байна.
4.Түүнчлэн талууд гэрээ байгуулсан болон урьдчилгаанд өгсөн 12.080.000 төгрөгт маргаагүй харин гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэн үр дүн гарсан эсэх талаар маргасан.
Хариуцагч Ш.Б нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Ш.Отай удаа дараа уулзаж, шүүхэд гаргах нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт цуглуулах, нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг нь тодорхойлсон. Үүний дагуу нийтдээ 1,738,549,795 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг боловсруулсан. Энэ нь Ш.Оын нэхэмжлэлтэй *** ХХК болон Г.Ж нараас үл хөдлөх хөрөнгө буцаан гаргуулах, хэлцэл хүчинтөгөлдөр бусад тооцуулах, гэрээнээс учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг сар гаруй хугацаанд бэлдсэн. Хамгийн гол маргаан нь гэрээг хүчин төгөлдөр бус болгоод түрүүний нэрлэсэн орон сууцуудыг буцаан авах гэсэн том агуулгатай. 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар эцсийн байдлаар бэлэн болгоод нэхэмжлэл 129 хуудас баримт, улсын тэмдэгтийн хураамж 8,850,499 төгрөгийг Э.Бд өгсөн. Тухайн үед Э.Б нэхэмжлэлийг шүүхэд өгөх байсан боловч 07 дугаар сарын 04-ны өглөө Ш.О яриад бүх материалаа улсын тэмдэгтийн хураамжтайгаа аваад, шүүхэд өгүүлээгүйг мэдсэн. Гэрээг дуусгавар болгоод цуцлавал миний хийсэн ажил 12,080,000 төгрөгөөс үнэтэй. Шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл хамгийн гол нь байдаг. Энэ ажлыг гэрээнд зааснаар хийсэн байгаа учраас төлбөрийг буцаан олгох боломжгүй гэх тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзэв.
5.Тухайлбал хэргийн 16-18-р талд авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд , 2024.07.04-ний өдөр, нэхэмжлэл гаргах тухай гэсэн баримт авагдсан, энэ нь Ш.Оын нэхэмжлэлтэй хариуцагч *** ХХК, Г.Ж нарт холбогдох Ш.О болон *** ХХК нарын хооронд байгуулсан 2024 оны 01 сарын 31-ний өдрийн өр төлбөр дуусгавар болгож, хүлээлцсэн актын ерөнхий хэсэг буюу нэгдүгээр заалт болох 2018 оны 08 сарын 28-ны өдөр байгуулсан ****1А, ***0А дахь хэсгийг... хэлцлийн зарим хэсгийг хүчинтөгөлдөр бус гэж тооцуулах тухай, ...орон сууц өгөхөөр тохиролцсон боловч дээрх орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоож, Улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг Баянгол дүүргийн Улсын бүртгэлд даалгах,...хохирол гаргуулах тухай шаардлагатай, нийт 129 хуудас гэх нэхэмжлэлд Ш.О гарын зурсан байх бөгөөд үүнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан байхгүй гэж шүүх хуралдаанд тайлбарладаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ гэж заасан, бичгийн хэлбэртэй байна гэдгийг гараар болон техник хэрэгсэл ашиглан бичигдсэн тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг илэрхийлж агуулсан бичгийн хэлбэртэй баримтыг ойлгоно.
Иймд хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд, 2024.07.04-ний өдөр, нэхэмжлэл гаргах тухай гэсэн баримтыг бичмэл нотлох баримтад тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үнэлэв.
6. Мөн гэрч Э.Б шүүх хуралдаанд... Өмгөөлөгч 2024 оны 07 дугаар сарын 04-ны өглөө ниснэ гээд 07 дугаар 03-ны өдрийн шөнө 02 цагийн үед авчирч өгсөн... Ш.О өөрөө аваачиж өгнө гэсэн болохоор аваачиж өгсөн. Гранд плаза дэлгүүрийн 3 билүү 4 давхарт өөрийнх нь лангуун дээр аваачиж өгсөн. Ш.О мөнгөө дансаар авчихъя гэхээр нь доор байдаг АТМ ороод данс руугаа хийгээд түүн лүү нь шилжүүлсэн. Маргааш нь авсан гэж мэдүүлдэг ба Э.Бг гэрчээр дуудаж мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дах хэсэгт заасанчлан харшлах шалтгаангүй түүний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан тул шүүх гэрчийн мэдүүлгийг үнэн зөвд тооцож, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.
7. Өмгөөлөгч Ш.Бг Өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний 1 дүгээр зүйлд заасан ажлыг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 07 сарын 04-н буюу шөнийн 02 цаг хүртэл хийж гүйцэтгэсэн байна гэж шүүх үзлээ. ҮҮНД:
1. 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууцны хөрөнгө оруулалтын ****1А дугаар гэрээ-ний 1.3-д заасан **** дугаар блок 5 давхарт байрлах 62.97 м.кв талбайтай 3 өрөө орон сууц /А 1 айл/ ,
2. мөн 5 давхарт байрлах 62.97 м.кв талбайтай 3 өрөө орон сууц /А 2 айл/ ,
3. мөн 5 давхарт байрлах 44.52 м.кв талбайтай 2 өрөө орон сууц /С2 айл/
4. 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууцны хөрөнгө оруулалтын ***0А дугаар гэрээ-нд заасан **** дугаар блок 2 давхарт байрлах 62.97 м.кв талбайтай 3 өрөө орон сууц /А 1 айл/ ,
5. мөн 5 давхарт байрлах 51.47 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, /В1 айл/ ,
6. мөн 5 давхарт байрлах 44.52 м.кв талбайтай 2 өрөө орон сууц /С2 айл/
7. 2021 оны 08 сарын 30-ны өдөр зээлсэн 138.582.400 төгрөг гаргуулах
8. 2024 оны 01 дүгээр сарын 31-ний Өр төлбөр дуусавар болгож, хүлээлцсэн актын 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууцны хөрөнгө оруулалтын ****1А дугаар гэрээ-г
9. 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууцны хөрөнгө оруулалтын ***0А дугаар гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах,
10. Банкнаас зээл авч хугацаандаа хөрөнгө оруулалт буцаан төлөөлгүйгээс учирсан хохирол 700.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл боловсруулах, шүүхэд өгөх...хууль зүйн үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлыг биечлэн гүйцэтгэсэн нь Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1-д заасан заалтад нийцэж байна./хх 8-9/
8.Түүнчлэн нэхэмжлэлийг бичиж боловсруулан нэхэмжлэгч Ш.Оаар гарын үсэг зуруулан өмгөөлөгчийн туслах Э.Бд өгсөн үйлдлийг нь хариуцагч Ш.Бг гэрээнд заасан үүргээ бусдад шилжүүлсэн гэж үзэхгүй, буруутгах боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд 61.1-д Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна гэж заасанчлан нэхэмжлэгчээс хариуцагчийн боловсруулан бичиж өгсөн нэхэмжлэлд гарын үсэг зуран шүүхэд өгөх тул нэхэмжлэгч талын өмгөөлөгч Ш.Б нэхэмжлэлийг шүүхэд өгөөгүй гэх тайлбар үндэслэлгүй болно.
Энэ нь нэхэмжлэгч Ш.О өмгөөлөгчийн боловсруулан бичиж өгсөн нэхэмжлэлд гарын үсэг зурсан атлаа шүүхэд өгөх үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэлд нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй юм.
9. Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-д Гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан Өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж баталгаажуулсан үеэс эхлэн хэрэг маргааныг прокурор, шүүх эрх бүхий байгууллагаар эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна гэж заасан хэдий ч нэхэмжлэгч Ш.Оын санал болгосноор гэрээ дуусгавар болгох баримт үйлдсэн нь хэргийн 14-р талд авагдсан 2024 оны 08 сарын 16-ны өдрийн Гэрээ дуусгавар болгож, төлбөр дүгнэсэн акт-нд Ш.О гарын үсэг зураагүй боловч тухайн баримтад ...Ш.О өөр өмгөөлөгч авсан тул гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасны дагуу гэрээг цуцлахаар харилцан тохиролцож, өмгөөлөгч Ш.Б болон Ш.О нар нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г цуцлав. Нийт өмгөөлөгч Ш.Бд бэлэн болон бусад байдлаар төлсөн 12.080.000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Өмгөөллийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-нд зааснаар буцаан олгох боломжгүй болно гэжээ.
10. Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ... гэж, энэ хуулийн 99.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна гэж, хуулийн 99.5.3-д 16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 7 өдөр байх талаар тус тус зохицуулсан.
Дээрх хуульд зааснаар хариуцагч Ш.Б нь ээлжийн амралтаа 2024 оны 07 сарын 04-ны өдрөөс 2024 оны 08 сарын 06-ны өдрийг хүртэл эдэлсэн болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгч талын хөдөө явлаа гэж хэлээд АНУ руу явчихсан байсан гэх тайлбар үндэслэлгүй, Ш.О нь өмгөөлөгчийг 2024 оны 07 сард Улаанбаатар хотод байхгүй талаар мэдсэн нь тэрээр гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн санал болгосны дагуу 2024 оны 08 сарын 16-ны өдрөөр гэрээ дуусгавар болгож, төлбөр дүгнэсэн акт үйлдсэн нь тогтоогддог./ хх 14, 21-29 /
11.Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3-д Ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ гэж, мөн хуулийн 367.4-д Ажиллуулагч гэрээнд харш үйл ажиллагаа явуулснаас болж гэрээг цуцлахад хүргэсэн бол гэрээ цуцалснаас учирсан хохирлыг ажиллуулагч хариуцна гэж тус тус заажээ.
Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ажлын тодорхой үр дүн биш харин ажил үйлчилгээ өөрөө байдаг тул ажиллагчийн ажлын үр дүн ажиллуулагчид төдийлөн нийцэхгүй байсан ч ажил, үйлчилгээ хийгдсэн бол хөлс төлдөг буюу хөлсөөр ажиллах гэрээний хөлс гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний үйл ажиллагааны төлөө төлөгддөг.
12. Хэрэгт авагдсан нотлох баримтаар бол өмгөөлөгч Ш.Б нь гэрээ байгуулсанаас хойш Өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний 1 дүгээр зүйлд заасан ажлыг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 07 сарын 04 буюу шөнийн 02 цаг хүртэл хууль зүйн үйлчилгээ үзүүлэх ажлыг биечлэн гүйцэтгэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл боловсруулан нэхэмжлэгч Ш.Оаар гарын үсэг зуруулсан нь Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1-д заасан заалтад нийцсэн талаар шүүх дүгнэсэн.
Өмгөөлөгч Ш.Бгийн зүгээс нэхэмжлэлийг бичиж боловсруулан нэхэмжлэгч Ш.Оаар гарын үсэг зуруулан өмгөөлөгчийн туслах Э.Бд өгсөн үйлдлийг гэрээнд заасан үүргээ бусдад шилжүүлсэн гэж буруутгах нөхцөл болохгүй байна.
Мөн нэхэмжлэгч Ш.Оын санал гаргаснаар гэрээ дуусгавар болсон тул өмгөөлөгч Ш.Б нь гэрээний 2,3-д заасан ажил, үйлчилгээг цааш үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад нэхэмжлэгч талаас гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол гэж урьдчилгаа хөлсөнд төлсөн 12.080.000 төгрөгийг буцаан шаардсан үндэслэлгүй болно.
13.Нэхэмжлэгч талын хариуцагч Ш.Бг гэрээний үүргээ биелүүлэлгүй ямар ч ажиллагаа хийлгүй байсаар 2024 оны 7 сард хөдөө явлаа гээд АНУ руу явсан учир түүнээс ямар нэгэн хууль зүйн туслалцаа, ажил үйлчилгээ авч чадаагүй гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзлээ.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 44.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай , ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэв.
14.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2024 оны 12 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШЗ2024/24099 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-д зааснаар хариуцагч Ш.Бгийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр зогсоох арга хэмжээ аван шүүхээс гарах шийдвэрийг биелэлтийг баталгаажуулахаар шийдвэрлэсэн болохыг дурдав. / хх 35 /
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208,230 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Ш.Оын нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Бд холбогдох Гэрээний урьдчилгаа төлбөр 12.080.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208.230 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан онсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ