| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00350/И |
| Дугаар | 103/ШШ2025/00310 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2025/00310
| 2025 оны 0******* сарын 16 өдөр | Дугаар 103/ШШ2025/00310 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: ******* аймгийн Хэрлэн сум, *****дугаар баг, Баянмөнх, Олимп цонцолборын зүүн талд 01 тоот, ******* аймгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, овогт холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 170,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны ******* дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Мөнхзул нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б. биед халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж, ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны ******* дугаар сарын 21-ний өдөр Д. холбогдох хэргийг хянан хэлэлцээд 202*******/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолоор Д. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн, зүйл хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Багануур дүүргийн эрүүл мэндийн төв нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Б. эрүүл мэндэд учирсан гэмтлийг оношилгоо шинжилгээ, эмчилгээ зэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас 170,000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг гаргуулан авсан байна
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсгийн *******.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр заажээ. Иймд Д. гэм буруутай үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 170,000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий ******* Төрийн сан банк дахь 100**********80 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Мөнхзул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймгийн ******* ******* нэхэмжилсэн 170,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* аймгийн ******* ******* нэхэмжлэлтэй, овогт холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 170,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 5,750 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар хариуцагч Д. улсын тэмдэгтийн хураамжид төлөх 5,750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2,875 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА