Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/03418

 

 

 

 

 

 

 

2025 03 27 197/ШШ2025/03418

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ц.м нэхэмжлэлтэй

Хариуцагч: н холбогдох албадан дуудлага худалдаа явуудал тогтоол, мэдэгдэл хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч л.о,

3-гч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч о.д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нарыг оролцуулав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ц.м 2011 оны 05 сарын 11-ний өдрийн 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт барьцааны гэрээ байгуулж 0 28 тоот, 0 гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байхад 2012 оны 05 сарын 11-ний өдрийн нэмж авсан зээлийн гэрээний үүрэгт үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэж 72,538,645 төгрөгийн хэмжээнд дуудлага худалдааг явуулахаар тогтоож байгаа нь хуульд нийцэхгүй байх тул хүчингүй болгуулахаар шаардсан.

2. Хариуцагч н нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 0 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч ц.м 116,430,402 төгрөг гаргуулж, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө ц.г, г.у нарын өмчлөлийн улсын бүртгэлийн 0 дугаар гэрчилгээтэй 0 тоот орон сууцаар албадан худалдах хэлбэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн. 2022-02-11-ний өдрийн 0угаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022-05-06-ны өдрийн 0 магадлал, Улсын дээд шүүхийн 2022-06-24-ний өдрийн 0 тогтоолоор тус тус шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Бие даасан шаардлага гаргаагүй 3-гч этгээд г.э шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ц.м 114,610,402 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Баянгол дүүргийн шүүхийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 0 дугаар шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр хуулийн хүчинтөгөлдөр болсон. Шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэж байна гэв.

4. ц.м, г.э нарын хооронд 2011 оны 05 сарын 11-ний өдрийн 30,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр байгуулсан. Мөн 2011 оны 05 сарын 11-ний өдрийн Барьцааны гэрээг байгуулж Улсын бүртгэлийн 0 дугаар гэрчилгээтэй, 0 тоот орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

4.1. г.э, ц.м нар 2012-05-11-ний өдөр дахин зээл өгч, авсан асуудал байгаа хэдий ч Улсын бүртгэлийн 0 дугаар гэрчилгээтэй, 0 тоот орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэдэг нь нотлогдохгүй байна.

5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 0 дугаар захирамжаар хариуцагч ц.м 116,061,274 төгрөг төлөхийг зөвшөөрсөнийг баталж шийдвэрлэжээ.

Энэ нь г.э, ц.м нарын хооронд байгуулагдсан 2011 оны 05 сарын 11-ний өдөр, 2012 оны 05 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 116,430,402 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 0 дугаар шийдвэрээр г.э, ц.м нарын байгуулсан 2011 оны 05 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж хуулийн хүчинтөгөлдөр болсон байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2011 оны 05 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг, 2012 оны 05 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хэмжээнд хэрхэн зааглаж явуулсан нь тодорхойгүй.

Улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн барьцааны гэрээний хүрээнд шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 0 дугаар албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгчийн 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 0 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан н газрын 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 0 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ц.мын 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 0 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгч ц.м төлсөн 140,400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч 0 газраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ц.мад олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА