Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/03420

 

 

 

 

 

 

 

2025 03 27 197/ШШ2025/03420

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: а.м нэхэмжлэлтэй,

Хариуцагч: б.д холбогдох гэм хорын хохирол 1,343,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч а.м

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нарыг оролцуулав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч а.м 2025 оны 02 сарын 02-ны өдөр Баянзүрх дүүрэг Нарантуул худалдааны төвийн өргөтгөлт гарсан зам тээврийн ослын улмаас өөрийн 0 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 1,230,000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохиролыг тогтоолгоход гаргасан зардал 113,000 төгрөг, нийт 1,343,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

2. Хариуцагч б.д 2025 оны 03 сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан хэдий ч хуульд зааснаар бичгээр тайлбарыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх зохицуулалттай.

Хариуцагчид 2025 оны 03 сарын 20-ны өдөр түүний 0 дугаарын утсаар зурвас бичиж шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд ирэх боломжгүй болсон нөхцөл байдлын талаар баримт, хүсэлтийг ирүүлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ч овогт б.д 1,343,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч а.м олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 36,438 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч б.даас 36,438 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч а.м олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА