| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00324/И |
| Дугаар | 103/ШШ2025/00311 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2025/00311
| 2025 оны 0******* сарын *******6 өдөр | Дугаар *******03/ШШ2025/003************** | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Багануур дүүргийн ******* дүгээр хороо, өөрийн байранд байрлах Багануур дүүргийн******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******2 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол *******05,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны ******* дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Багануур дүүргийн******* газар нь хариуцагч Т.******* холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол *******05,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Т.Булган нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.2 дахь заалтад заасан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих" гэмт хэргийг үйлдсэн тул тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны *******2 дугаар сарын *******9-ний өдрийн 2022/ШЦТ/*******25 дугаартай шийтгэх тогтоолоор Т.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.2 дахь заалтад зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял шийтгэж шийдвэрлэхдээ Т. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан *******05,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлээгүй болно. гаргаж байна. ...Иймд ******* овогт ******* Булганаас хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох *******05,000 төгрөгийг гаргуулан Багануур дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Төрийн сан *******00********80 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Булган нь нэхэмжлэлийн шаардлага болох *******05,000 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага *******05,000 төгрөгийг төлсөн нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
*******.Багануур дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол *******05,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид *******,550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар хариуцагч Т. улсын тэмдэгтийн хураамжид төлөх *******,550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2,275 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА