| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0366/Э |
| Дугаар | 423 |
| Огноо | 2018-03-27 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 423
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б холбогдох 1706 00637 0324 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 199 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Багшийн их сургуулийн гадаад хэлний дүгээр курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дүгээр байрны тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, М.Б,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ривер Бич” амралтын газрын автомашины зогсоол дээр байсан иргэн М.Чинзоригийн эзэмшлийн 61-66 УБЧ улсын дугаартай, Мерседес Бенз Жи-500 маркийн тээврийн хэрэгслийн хамар /копут/ дээр бүжиглэн хонхойлгож гэмтээн 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бий өгсөн: …“гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч М.Чинзоригийн өгсөн: “... Тэгээд өглөө 08 цагийн үед босоод Улаанбаатар хот руу явж байгаад Маршалын гүүрний ойролцоо машинынхаа урд тал руу анзаарч харахад хүмүүс гишгэсэн байдалтай гутлын мөр гарчихсан байсан. Тэгээд буугаад машинаа үзэхэд урд копут нь хонхойгоод орчихсон, доод талын хөмсгийг хажуу тийш нь далийлгаад орхичихсон байсан. Тэгээд буцаад Ривер бич амралтын газар луу эргээд очсон. Тэгээд Ривер бичийн камерыг шүүж харахад маш бүдэг, гэхдээ миний машины урд талын копутан дээр 1 хүн бүжиглэж байгаа дүрс бичлэг олдсон. Тэгээд бид нар Хан-Уулын цагдаа руу очиход Баянзүрхийн цагдаа руу явуулсан... 2017 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02-03 цагийн хооронд миний машин дээр нэг л залуу бүжиглэж байгаа бичлэг байсан. Гэхдээ хажууд нь 2, 3 хүүхэн дахиад 2 залуу байсан гэж Ривер бичийн хамгаалагч, ресэпшин нь гээд 2, 3 хүн хэлж байсан... Миний машины урд талын гүпер баруун тийшээ хазайчихсан. Урд талын копутан дээр 6 талдаа доошоогоо хонхойгоод орчихсон байсан. Би машинаа засуулаагүй байгаа. Хэвэндээ л байж байгаа... 00-72 УНА улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Приус 20, 72-54 УНП улсын дугаартай, хар хөх өнгийн Приус 20 байсан гэсэн. Бүжиглэж байсан залуучууд хар хөх өнгийн Приусэнд суугаад явсан гэж Ривер бичийн хүмүүс нь хэлж өгсөн... МЗМ засварын газарт очиход нийтдээ 1,400,000 төгрөг болно гэж хэлсэн. Лэнд ХХК-ийн үнэлгээгээр 644,000 төгрөг болж байсан...” гэх мэдүүлэг /хх.18/; “... М.Б гэх хүүхнийг урьд өмнө харж байгаагүй, найз нөхөд төрөл садангийн холбоо байхгүй, Би тэр хүнтэй хувийн болон өс хонзон, ямар нэгэн өр байхгүй. Яагаад миний машин дээр гарч бүжиглэсэн талаар мэдэхгүй байна. М.Б одоог хүртэл нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа... Надад урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Иймд хуулийн дагуу арга хэмээ авч өгч хохирлыг барагдуулж өгнө үү... Би гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлоо гаргуулж авах хүсэлтэй тул нэхэмжилж байна. Надад нийт 644,000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.19/;
Мөрдөн байцаалтад гэрч О.Отгонсайханы өгсөн: “... Тогоохүү бид хоёр яг бүжиглэсэн зүйл байгаагүй. Машинд орж гараад байж байсан. Хулангоо, Өндөгөө хоёр бүжиглэсэн... Өндөгөө тэр хар өнгийн Жи маркийн жийп машины копутан дээр гараад бүжиглэж байхад нь Тогоохүү очоод Өндөгөөг доош нь газар луу буулгасан. Өндөгөө бүжиглэж байгаад тэр машин дээр гарчихсан бүжиглэж байхыг би харсан... Хар өнгөтэй дөрвөлжин жийп байсныг санаж байна. Маркийг сайн санахгүй байна. Улсын дугаарыг нь бүр ч санахгүй байна. Жи маркийн хар бенз машин байсан. Тэрийг л санаж байна...” гэх мэдүүлэг /хх.21;
Мөрдөн байцаалтад гэрч Д.Тогоохүүгийн өгсөн: “... Тэгээд би машиндаа суугаад гар утсаа цэнэглэхэд туранхай охин нь хөгжмөө чангалчих гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр охин миний машинаас буугаад гадаа бүжиглэж эхэлсэн. Төрөө машины хажууд зогсож байсан. Тэгээд би Фасебүүкт орчихоод удаагүй машинаасаа гарахад нүдний шилтэй жаахан махлагдуу эмэгтэй тэнд зогсоол дээр байсан хар өнгийн жийпний хамар дээр гарсан байхад би очоод тэр охиныг машины копутан дээрээс буу гэж хэлээд гарнаас татахад тэр охин буугаад ирсэн... Хар өнгөтэй дөрвөлжин жийп байсныг санаж байна. Маркийг сайн санахгүй байна. Улсын дугаарыг нь бүр ч санахгүй байна... Хүний машин дээр болохгүй ээ бууж ирээд бүжиглэ гээд гарнаас нь татахад тэр охин буугаад ирсэн... Өөр хүн тэр машин дээр бүжиглээгүй ээ...” гэх мэдүүлэг /хх.23-24/;
Мөрдөн байцаалтад М.Бы гэрчээр өгсөн: “... Ямар ч шалтгаан байхгүй. Дэггүйтмээр санагдаад би тэнд байсан хар өнгийн жийп машины копутан дээр гарсан. Намайг Отгоо л татаж буулгасан... Мерседэс бенз ч юм уу тийм л хар өнгийн жийп машин байсан санагдаж байна..., Би тэгэж удаагүй шүү дээ. Зүгээр л гарчихаад буусан... Гадаа гэрэлтүүлэг байсан. Уул нь тэр машины копутан дээр ямар ч зүйл болоогүй л гэж бодсон доо... Байхгүй ээ. Би ганцаараа л тэр машины копутан дээр гарсан. Миний санахаар би гарсан...” гэх мэдүүлэг /хх.25/;
Мөрдөн байцаалтад М.Бы яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 03 дүгээр сарын 05-ны өдрийн 1706 00637 0324 тоот дугаартай Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурор Б.Ганбулганы гаргасан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна... Би 2017 оны 06 сарын 11 ны өдөр Баянзүрх дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Ривер бич “ амралтын газарт найз Отгонсайхан түүний найз нарын хамт байсан. Би найз нарыг нь танихгүй тэгээд бид нар анх уулзаад бид нэлээд их пиво ууцгаасан. Би ер нь урьд өгсөн мэдүүлэгтээ хэргийн талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Дахин ярих шаардлага байхгүй. Отгонсайхан бид 2 танилцаад жил гаран болж байгаа. Би хохирлыг төлж барагдуулна. Би энэ хэргийг хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.60/;
“Лендс” ХХК-ны гаргасан хохирогч М.Чинзоригийн эзэмшлийн 61-66 УБЧ улсын дугаартай Мерседес Бенз Жи-500 маркийн автомашинд учирсан шууд зардал 450,000 төгрөг, шууд бус зардал 194,000 төгрөг, нийт 644,000 төгрөгийн эвдрэл гэмтлийн үнэлгээг тогтоосон акт /хх.11-14/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 11-ний шөнийн 00-01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ривер Бич” амралтын газрын автомашины зогсоол дээр байсан иргэн М.Чинзоригийн эзэмшлийн 61-66 УБЧ улсын дугаартай, Мерседес Бенз Жи-500 маркийн тээврийн хэрэгслийн хамар /копут/ дээр бүжиглэн хонхойлгож гэмтээн 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч М.Чинзоригийн өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02-03 цагийн хооронд миний машин дээр нэг л залуу бүжиглэж байгаа бичлэг байсан... Миний машины урд талын гүпер баруун тийшээ хазайчихсан. Урд талын копутан дээр 6 талдаа доошоогоо хонхойгоод орчихсон байсан... МЗМ засварын газарт очиход нийтдээ 1,400,000 төгрөг болно гэж хэлсэн. Лэнд ХХК-ийн үнэлгээгээр 644,000 төгрөг болж байсан...” гэх мэдүүлэг /хх.18-19/;
Мөрдөн байцаалтад гэрч О.Отгонсайханы өгсөн: “... Өндөгөө тэр хар өнгийн Ж маркийн жийп машины копутан дээр гараад бүжиглэж байхад нь Тогоохүү очоод Өндөгөөг доош нь газар луу буулгасан. Өндөгөө бүжиглэж байгаад тэр машин дээр гарчихсан бүжиглэж байхыг би харсан...” гэх мэдүүлэг /хх.21;
Мөрдөн байцаалтад гэрч Д.Тогоохүүгийн өгсөн: “... Тэгээд би Фасебүүкт орчихоод удаагүй машинаасаа гарахад нүдний шилтэй жаахан махлагдуу эмэгтэй тэнд зогсоол дээр байсан хар өнгийн жийпний хамар дээр гарсан байхад би очоод тэр охиныг машины копутан дээрээс буу гэж хэлээд гарнаас татахад тэр охин буугаад ирсэн... Хүний машин дээр болохгүй ээ бууж ирээд бүжиглэ гээд гарнаас нь татахад тэр охин буугаад ирсэн... Өөр хүн тэр машин дээр бүжиглээгүй ээ...” гэх мэдүүлэг /хх.23-24/;
Мөрдөн байцаалтад М.Бий гэрчээр өгсөн: “... Ямар ч шалтгаан байхгүй. Дэггүйтмээр санагдаад би тэнд байсан хар өнгийн жийп машины копутан дээр гарсан. Намайг Отгоо л татаж буулгасан... Би ганцаараа л тэр машины копутан дээр гарсан. Миний санахаар би гарсан...” гэх мэдүүлэг /хх.25/;
Мөрдөн байцаалтад М.Бий яллагдагчаар өгсөн: “... Би хохирлыг төлж барагдуулна. Би энэ хэргийг хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.60/;
“Лендс” ХХК-ны гаргасан хохирогч М.Чинзоригийн эзэмшлийн 61-66 УБЧ улсын дугаартай Мерседес Бенз Жи-500 маркийн автомашинд учирсан шууд зардал 450,000 төгрөг, шууд бус зардал 194,000 төгрөг, нийт 644,000 төгрөгийн эвдрэл гэмтлийн үнэлгээг тогтоосон акт /хх.11-14/;
Шүүгдэгч М.Булдегений гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.
М.Б нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлын 450,000 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, хохирогч М.Чинзориг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
М.Бий “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлагыг түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Бий үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
М.Бий үйлдсэн гэмт хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч М.Б оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, М.Б оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Б сануулсугай.
5. М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлын 450,000 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, хохирогч М.Чинзориг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР