| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2025/0006/З |
| Дугаар | 118/ШШ2025/0014 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 118/ШШ2025/0014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ын
Хариуцагч: Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: Л. нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Идэр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” 10 дугаар захирамж, 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 08 дугаар захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох.
2. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч нь 1991 онд Идэр сумын багийн өтгийн өвөлжөөг өмч хувьчлалаар авсан ба Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2002 оны 03 сарын 11-ний өдрийн 10 дугаар “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” захирамжаар Дархан Уул багийн , өтгийг мал аж ахуйн хашаа, байрны зориулалтаар иргэн Л. ид эзэмшүүлсэн ба тус сумын Засаг даргын 2011 оны 02 сарын 09-ний өдрийн 08 дугаар захирамжаар иргэн Л.ийн эзэмшлийн , өтгийн өвөлжөөг тус сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “ ” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгч нь миний өмч хувьчлалаар авсан өвөлжөөг Идэр сумын Засаг даргын 2002 оны 03 сарын 11-ний өдрийн 10 дугаар “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” захирамжаар иргэн Л.ид мал аж ахуйн хашаа, байрны зориулалтаар эзэмшүүлсэн. Тухайн шийдвэрээр эзэмшүүлсэн газрыг Засаг даргын 2011 оны 08 дугаар захирамжаар “ ” ХХК-д шилжүүлсэн байна гэж, хариуцагчаас Идэр сумын Засаг даргын 2002 оны 10, 2011 оны 8 дугаар захирамжуудыг хууль бус гэж үзэх боломжгүй гэж, гуравдагч этгээд түүний төлөөлөгчөөс тухайн захирамжаар авсан газартай нэхэмжлэгч ямар ч холбоо хамааралгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тус тус маргаж байна.
4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 1990 онд зах зээл, хувьчлалд гарснаас хойш Шинэ цэцэрлэг нэгдэл тарж бага хувьчлалаар багийн ******* ******* өвөлжөөг хувьчлалаар авсан. Манай аав Ш. халуун ******* өвөлжөөг насаараа эзэмшсэн бөгөөд бурхан болохоосоо өмнө өмч хувьчлал явагдах эхний үед өвөлжөөг өөрийн нэр дээр бичүүлсэн байсан боловч жагсаалтад бичүүлэхээс өмнө 9 сарын 9-нд бурхан болж түүний оронд саахалт айл н. ах өөрийн нэр дээр бичүүлж аваад нүүгээд явахдаа чи энэ өвөлжөөгөө ав, би доор н.Балдан гэдэг дүүгээсээ *******ийн ******* гэдэг өвөлжөөг авсан гэж хэлсэн. Тэгээд би тэр өвөлжөөг 3883 төгрөгөөр худалдан авч байсан. Миний бие ... , ... гэх газруудад өвөлжиж, хаваржиж зусаж 4 цагийн эргэлтэд мал ахуйтайгаа нутаглаж өссөн. ... Гэтэл Л. гэдэг хүн хувьчлалаар авсан өвөлжөөн дээр надад мэдэгдэлгүйгээр Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2002 оны 03 сарын 11-ний өдрийн 10 дугаар “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” захирамжаар багийн нутаг , зэрэг газруудын өтгийг мал аж ахуйн хашаа байрны зориулалтаар иргэн Л.ид эзэмшүүлэхээр гаргуулсан байна. ... Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2011 оны 02 сарын 09-ний өдрийн 08 дугаар захирамжаар иргэн Л.ийн эзэмшлийн , өтгийн өвөлжөөг тус сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ХХК-д эзэмшүүлсэн байна гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулиас өмнө энэхүү газрыг эзэмшиж ашиглах эрх зүйн нөхцөл нь бүрдсэн байсан. Өөрөөр хэлбэл бага хувьчлалын үеэр буюу Цэцэрлэг нэгдэл татан буугдаж өмч хувьчлал хуваах үед цэнхэр тасалбараар Д. авсан. Мөн н. гэх хүнээс өвөлжөөг авсан талаараа Д. тайлбарладаг. ... Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. ... Худалдах, худалдан авах гэрээний талаар яригдах боломжгүй. Модоо хийсэн өвөлжөө байдаг. Тухайн газраас буулгах юм бол зориулалтын дагуу ашиглах боломжгүй болно. Иймд үл хөдлөх хөрөнгө гэж үзэж байгаа юм. ... Газрын тухай хууль гарахаас өмнө бага хувьчлалаар өөрийн үнэт цаасаар худалдаж авсан гэдэг дээр хэн ч маргахгүй байгаа. Хоёр этгээдтэй нийлж авсан байна. Ганцаараа нэхэмжлэл гаргах боломжгүй байна. Эрх ашиг нь хөндөгдөхгүй байна. Тухайн хүмүүсээс итгэмжлэл авч байж нэхэмжлэл гаргах ёстой байсан гэж тайлбарлаж байна. Тэгэх боломжгүй. Тухайн өвөлжөөнд өөрөө амьдарч байгаа. Бусад хүмүүс нь хот руу шилжсэн байдаг. Нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь эрх ашиг нь хөндөгдөөд байна. ... Өөрийн үнэт цаасаар авсан хөрөнгийг ашиглах боломжгүй болоод байна. Иймд Д.н эрх ашиг хөндөгдөж байна гэв.
6. Хариуцагч С. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Л.ид сумын Засаг даргын 2002 оны 03 сарын 11-ний өдрийн захирамжаар багийн , Хавтайн өтгийн өвөлжөөг эзэмшүүлсэн байна. Иргэн Л.ийн эзэмшлийн , өтгийн өвөлжөөг 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар захирамжаар " " ХХК-д шилжүүлсэн захирамж байна. Иргэн Д.тай холбоотой өвөлжөөний бичиг баримт байхгүй байна. Иймд 2002 оны 03 сарын 11-ний өдрийн 10 дугаар захирамж, 2011 оны 02 сарын 09-ний өдрийн 08 дугаар захирамжийг хууль бус гэж үзэх боломжгүй. … Иймд захирамжуудыг хүчин төгөлдөр гэж үзэж байна. ... Д.н эрх ашиг хөндөгдөөгүй гэжээ.
7. Гуравдагч этгээдээр татагдсан ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 2012 онд фермерийн аж ахуй байгуулах гээд иргэн Л.оос Идэр сумын Дархан уул багийн , ийн өвөлжөөнүүдийн хоёр эрхийг " " ХХК-д түр хугацаатай эзэмшүүлээд буцааж шилжүүлэхээр ярилцаж тохирсон болно. Тус хүсэлтийг Л. зөвшөөрч шилжүүлэг хийсэн. “ ” ХХК нь ярьж тохирсон ёсоор ямар нэг маргаан байхгүй 2022 онд буцааж шилжүүлсэн. Бүх бичиг баримт шилжүүлэх хүсэлтийг иргэн Л.ид өгсөн байгаа. Иймд тус " " ХХК-д хамаарал байхгүй гэжээ.
8. Гуравдагч этгээд Л. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Д. нь тус захирамжид заасан газруудтай ямар ч холбоогүй. Эрх зүйн харилцаагүй. ... Идэр сумын Засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10 тоот захирамж, 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 тоот захирамж нь иргэн Д.тай ямар ч хамааралгүй, эрх зүйн харилцаагүй захирамжууд бөгөөд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно. 2011 оны 08 тоот захирамжийн хувьд “ ” ХХК-ийн 51 хувийг эзэмшдэг давуу эрхийн хүрээнд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих үүднээс түр шилжүүлсэн бөгөөд гүйцэтгэх захирал П.******* нь 2022 онд буцаан шилжүүлэхээр Идэр сумын газрын албанд хандсан ба одоогоор тусгай хамгаалалтын бүс нутаг гэсэн утгаар хүлээгдэж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 118/ШШ2025/0004 тоот шийдвэрийн тогтоох хэсэгт Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2002 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоосугай гэсэн байдаг. ... Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай захирамжийг илт хууль бус акт болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. “ ” ХХК-ийн 51 хувийг , 49 хувийг н.******* эзэмшдэг. 2011 оны захирамж гарснаас хойш 2022 онд Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын Тамгын газарт “ ” ХХК-иас иргэн Л.ид , гэх маргаан бүхий газруудыг шилжүүлэх гэсэн боловч төрийн тусгай хамгаалалттай газарт хамаарч байгаа учраас шилжүүлэх боломжгүй гэсэн. Иймд 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай захирамж нь иргэн Л.ид биш “ ” ХХК-д харьяалагддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. ... Д.г нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д. нь Завхан аймгийн Идэр сумын Засаг даргад холбогдуулан 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” 10, 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 08 дугаартай захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч нь өмч хувьчлалаар надад олгосон , худалдаж авсан ийн өвөлжөөг Идэр сумын Засаг даргын 2002 оны 10 дугаар захирамжаар гуравдагч этгээд Л.ид эзэмшүүлж 2011 оны 08 дугаар захирамжаар “ ” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлснээр миний эрх ашгийг зөрчсөн гэж, хариуцагчийн төлөөлөгч нь тус сумын Засаг даргын 2002 оны 10 дугаар, 2011 оны 08 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тус тус маргаж байна.
3.1 Нэхэмжлэгч нь , ийн өвөлжөөг эзэмшдэг гэж нэхэмжлэлдээ дурдсан байх боловч Идэр сумын бригадын бага хувьчлалаар өтгийн өвөлжөөг Д. нарт, ийн өвөлжөөг н.ид хувьчилсан болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь иргэн н.оос ийн өвөлжөөг худалдаж авсан гэж тайлбарлаж байх боловч энэхүү үйл баримт тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь өтгийн өвөлжөөний байгууламж, газрыг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, сумын Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
3.2 Нэхэмжлэгч нь 1991 онд өмч хувьчлалаар өтгийн өвөлжөөг /малын хашаа, байр, саравч/ хувьчилж авсан ба тухайн үеийн хууль тогтоомжоор иргэний газар эзэмших, ашиглах харилцааг зохицуулаагүй байсан байна. Иймд нэхэмжлэгч нь бодит байдалд өтгийн өвөлжөөний газрыг эзэмшиж, ашиглан уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж байсан ба маргаан бүхий 2002 оны 10, 2011 оны 8 дугаар захирамжуудаар өтгийн өвөлжөөг мал аж ахуйн хашаа, байрны зориулалтаар Л., түүний хувь эзэмшдэг “ ” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж, эрх зүйн байдлыг нь дордуулсан тул тэрээр маргаан бүхий захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргах онцгой ашиг сонирхол бүхий этгээд байна.
4. Идэр сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” захирамжаар тус сумын багийн нутаг ******* ******* , , ******* зэрэг газруудын өтгийг мал аж ахуйн хашаа байрны зориулалтаар уг хэргийн гуравдагч этгээд Л.ид эзэмшүүлсэн ба энэ захирамжийн үндсэн дээр гарсан 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 08 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Л.ийн эзэмшлийн , өтгийн өвөлжөөний газрыг түүний 51 хувийн хувьцаа эзэмшдэг “ ” ХХК-д шилжүүлсэн захирамж гарсан боловч энэхүү захирамж нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, тус компанийн эзэмшил, ашиглалтад дээрх өвөлжөөний газар болон тус газрыг буцаан иргэн Л.ид шилжүүлсэн бүртгэлгүй байна. Иймд иргэн Л.ийг уг хэргийн гуравдагч этгээдээр татан оролцуулсан болно.
6. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “… байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, … газраас … энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно” гэж заасан ба сумын Засаг дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргасан тул тус шүүхийн 2025 оны 04 дүгээр шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байх ба тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл ... шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, ... хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэжээ.
8. Иймд дээрх үндэслэлээр Д.н “Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
9. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж заажээ.
10. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” 10 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн тул уг захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийг шилжүүлсэн Идэр сумын Засаг даргын 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 08 дугаар захирамжийг илт хууль болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
11. Өөрөөр хэлбэл илт хууль бус захирамжийн үндсэн дээр гарсан захирамж илт хууль бус болох бөгөөд гарсан үеэсээ эхлэн эрх зүйн үйлчлэл, үр дагаваргүйд тооцогдохоор байх тул тухайн захирамжийн эрх зүйн үйлчлэл, түүнд хамаарах этгээд, үр дагаварт шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.н Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2011 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 08 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Идэр сумын Засаг даргаас 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР