| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2025/00055/И |
| Дугаар | 197/ШШ2025/02029 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/02029
2025 03 07 197/ШШ2025/02029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Б.О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Ад холбогдох
6.600.000 төгрөг гаргуулах ял эдлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, түүний өмгөөлөгч Л.О, хариуцагч М.А түүний өмгөөлөгч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Цэлмэг нар оролцов.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ :
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч М.Ад холбогдуулан 6.600.000 төгрөг гаргуулах ял эдлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар: нэхэмжлэгч Б.О нь хариуцагч М.Атэй хамтран амьдарч хугацаандаа 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хаан банкнаас 5.607.100 төгрөгийн тэтгэврийн зээл авсан болох нь тогтоогдов./ хх 7-14 /
2.Нэхэмжлэгч талаас: Хаан банкнаас авсан 5.600.000 төгрөгийн зээл авсны 5.000.000 төгрөгөөр М.А нь *** улсын дугаартай Ниссан тида маркийн автомашины худалдаж авсан. 1,000,000 төгрөгийн хүүг нэмж нэхэмжилж байгаа тул 6.600.000 төгрөгийг гаргуулна хэмээн шаардсан,
хариуцагч талаас: Би бэлэн 5,000,000 төгрөгтэй очсон. Дансанд 2,700,000 төгрөг байсан. Би 5,000,000 төгрөгөө зээлдүүлсэн учраас түүнийгээ авсан. Өөрийнхөө нэр дээр машинаа бүртгүүлсэн.М.Аийн нэр дээр машин байгаа нөхцөлд машины хууль ёсны өмчлөгч. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэжээ.
3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй... бол хөрөнгөө буцаан шаардах талаар зохицуулжээ.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг нь бусдын хөрөнгөөр өөрийн эд хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, эрх зүйн үндэслэлгүйгээр бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч буйг ойлгох бөгөөд энэхүү харилцаа нь гэрээний бус харилцаанд хамаарах боловч гэрээний харилцаанаас буюу гэрээ хүчин төгөлдөр бус болсны үр дагавар байж болдог байна.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд гэрээний болон хуульд заасан нэгэн ямар нэгэн үүрэг үүсээгүй байхыг ойлгоно.
4.Хариуцагч М.Аээс Б.Оийн Хаан банкнаас авсан тэтгэврийн зээлийн мөнгөнөөс 5,000,000 төгрөгөөр машин авсан талаар маргаагүй харин би тэр үед мөнгөтэйгээ очсон.5,000,000 төгрөгөө зээлдүүлсэн учраас түүнийгээ авсан. Дансанд 2,700,000 төгрөг байсан. Би лизингийн утастай байсанг энэ хүн авсан. Миний мөнгийг аваад 03 дугаар сард эмнэлэгт хэвтсэн. Одоо байгаа байранд нь хөргөгч, хөлдөөгч, угаалгын машин авсан гэж маргасан.
Гэвч хариуцагч М.Аээс дээрх тайлбар, татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзэв.
5.Түүнчлэн нэхэмжлэгч Б.О, хариуцагч М.А нарын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй тул хариуцагчаас машин худалдаж авахад нь өгсөн 5.000.000 төгрөгөө нэхэмжлэгчийн зүгээс шаардах эрхтэй.
Харин М.Аээс Б.Оийн өгсөн 5.000.000 төгрөгөөр **** улсын дугаартай Ниссан тида маркийн автомашиныг худалдаж аван өөрийн нэр дээр бүртгүүлэн өмчлөгч болсон тул автомашиныг шаардах эрхгүй.
Учир нь тухайн автомашиныг худалдан авсан мөнгийг Б.Оээс авсан эсэхээс үл хамааран хариуцагч М.Ад хуульд зааснаар өмчлөх эрх үүссэн байна.
6.Б.Оээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч М.Аээс 6.600.000 төгрөг гаргуулах, ял эдлүүлэх тухай шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд ял эдлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 6.600.000 төгрөг гаргуулахаар шаардлагаар тодорхойлсон.
Хэдийгээр нэхэмжлэгч талаас авсан тэтгэврийн зээл 5.600.000 төгрөгийг хүүтэй нь нийт 6.600.000 төгрөг болгож төлсөн гэж 1.000.000 төгрөгийн хүү тооцон шаардсан боловч талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй байна.
Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийг хангаж, үлдэх 1.600.000 төгрөг гаргуулах шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзсэн мөн ял эдлүүлэх тухай шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан тул хэрэгсэхгүй болгохоор тогтов.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолт гэж шүүх үнэлэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113.422 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 94.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов. /нэхэмжлэлийн шаардлагын хангасан 5.000.000 төгрөгт тооцогдох /
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2,115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Аээс 5.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.600.000 төгрөгийг болон ял эдлүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113.422 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 94.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ