Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/00320

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 1******* өдөр

Дугаар 10*******/ШШ2025/00*******20

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, ******* банкны төв байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1*******,8**************,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1*******,8**************,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* банк нь харилцагч Буянцогтын ******* 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 2010108624 дугаартай зээлийн гэрээ байгуулан 12,190,000 төгрөгийг жилийн 20,10 хувийн хүүтэй, *******0 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт *******00,000 төгрөгийг төлсөн. ******* банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчийн банкинд өгсөн утсаар холбогдож мэдэгдэж байсан боловч зээлдэгч нь 2024 оны ******* дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 252 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 1*******,8**************,459.82 төгрөгийг хариуцагч Б.Энхнарангаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Энхнаран шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* банкнаас нэхэмжилсэн 1*******,8**************,460 төгрөгийг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, *******58.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1*******,8**************,460 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22*******,1*******8 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 11*******,569 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11*******,569 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА