Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/02031

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 07 197/ШШ2025/02031

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: МСӨХ-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Г.А холбогдох

 

Төлбөрт 1.120.500 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, хариуцагч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Цэлмэг нар оролцов.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ :

 

Нэхэмжлэгч М Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Г.Ат холбогдуулан Төлбөрт 1.120.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар М СӨХ нь *** дүүргийн 12,10 дугаар хороо, 27, 34 дүгээр байрны оршин суугчдийн бүх гишүүдийн хурлын тогтоолын дагуу тус дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд 2009 оны 12 дугаар сарын 11-нд бүртгүүлж гэрчилгээ авсан ба хариуцагч Г.А нь **** байрны зоорийн давхар №1, №2 тоот зогсоолын зориулалтай 44.3 мкв хоёр ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдож байна./хх 3, 17-20 /

 

2.Нэхэмжлэгч талаас: Г.А нь подвольд 1, 2 дугаар заал гээд дотроо шинэ хуучин сэлбэг зардаг худалдааны үйл ажиллагаа явуулдаг. Г.А нь СӨХ-ны төлбөрөө удаа дараа шаардахад төлөхгүй байгаа. Подволь дотор энэ байрны цэвэр дулааны усны олон шугам сүлжээнүүд байрлаж байгаа. Энэ нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг. Сууц Өмчлөгчдийн Холбооны бүх гишүүд хуралдаад жишиг үнийг м.кв нь 2,000 төгрөгөөр тооцсон. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт бусад сууц өмчлөгчөөс илүү үнээр тогтоож болно гэсэн заалтыг үндэслэж энэ тогтоол гарсан байдаг. 40 м.кв сарын төлбөрийг 80,000 төгрөгийн тооцон 14 сарын хугацааны төлбөрт 1,120,500 төгрөгийг гаргуулна гэж шаардсан,

 

Хариуцагч талаас: *** дүүргийн 34 дүгээр хороо 27Б байрны подволын 44 мкв гражийн зориулалттай талбайг өмчилдөг. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй. Энэ нь нийтийн дундын өмчлөлийнх биш болохоор СӨХ-ны гишүүн байх албагүй сайн дураар байх боломжтой. Зар сурталчилгаа тавьсан самбарыг надтай хамааруулж болохгүй. Танай байрны 19 тоотод амьдардаг хүмүүс тавьсан самбар байгаа. Над руу 2024 оны 7 дугаар сарын эхээр СӨХ-өөс ярьж байна гээд 2 удаа утасдаж төлбөр нэхэмжилсэн. Гражийн зориулалттай газраас ийм хэмжээний төлбөр авах нь боломжгүй. 2000 оноос хойш баригдсан орон сууцны подволын тариф нь 800 төгрөг байна. Хурал болоогүй, зар тавигдаагүй, энэ тогтоол гээд байгаа нь зохиомол гэж үзэж байгаа. М СӨХ-ийн хурлын тэмдэглэлгүй байж хурлын тогтоол гэж стандарт бусаар бичсэнийг албан ёсны нотлох баримт гэж үзэхгүй байна. Хурлын тэмдэглэлээ хавсаргаж үүнээс үндэслэн хурлын тогтоол гарах үүрэгтэй. М СӨХ нь ямар нэгэн шаардлага хангахгүй баримтаар 2000 төгрөгөөр тооцож төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хувийн өмчийг нийтийн өмч гэдгээ андуураад байгаа. Хувийн өмч болсноос хойш 800 төгрөгөөр авах жишиг тариф байгаа тул 800 төгрөгийг 14 сараар бодохоор 492,800 төгрөг болж байгааг төлнө гэжээ.

 

3.Түүнчлэн талууд орон сууцны дундын өмчлөлийн талаар болон түүний ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийн талаар маргажээ.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж,

мөн 148 дугаар зүйлийн 148.2.3-д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох гэж,

148.3-д Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж сууц өмчлөгчийн үүргийн талаар тодорхойлсон.

 

Иймд хариуцагч Г.Аээс ...27Б байрны подволын 44 мк2 гражийн зориулалттай талбайг өмчилдөг. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй. Энэ нь нийтийн дундын өмчлөлийнх биш, хувийн өмчийг нийтийн өмч гэдгээ андуураад байгаа болохоор СӨХ-ны гишүүн байх албагүй сайн дураар байх боломжтой хэмээн тайлбарладаг ч Иргэний хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-д Дангаар өмчлөх талбайд байрлаж байгаа боловч барилгын бат бэх чанар, аюулгүй байдлыг хангахад шаардагдах тэр хэсэг, мөн өмчлөгчдийн дундын ашиглалтад байгаа байгууламж болон бусад төхөөрөмж дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болохгүй гэж заасан тул тайлбар үндэслэлгүй тул дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас чөлөөлөхгүй юм.

 

4. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө зэрэг нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар зохицуулсан.

Дээрх хуулиудад зааснаар хариуцагч Г.А нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой болон бусад зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй тул нэхэмжлэгч М СӨХ-өөс 1.120.500 төгрөг шаардах эрхтэй.

 

5. Нэхэмжлэгч талын Подволь дотор энэ байрны цэвэр дулааны усны олон шугам сүлжээнүүд байрлаж байгаа. Энэ нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг хэмээн Сууц Өмчлөгчдийн Холбооны бүх гишүүд хуралдаад жишиг үнийг м.кв нь 2,000 төгрөгөөр тооцсон гэж М СӨХ-ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн ...айл өрх...аж ахуйн үйлчилгээ явуулж байгаа иргэд байгууллагаас авах хуримтлалын үнэ тариф-ын талаарх баримт ирүүлсэн.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд Сууц өмчлөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заасан ба бүх гишүүдийн хурлаар холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах; холбооны төсөв, тайлан, тэнцлийг хэлэлцэж батлах, орон сууцны хэвийн ажиллагааг хангах зорилгоор сан байгуулах, зээл авах; холбооны сан болон зээлийн хөрөнгийн бүрдүүлэлт, ашиглалт, захиран зарцуулалтыг шийдвэрлэх; удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх; холбоог өөрчлөн байгуулах; холбоог төрийн бус байгууллагад элсүүлэх, гишүүнээс гаргах; байшин болон орцны харуул хамгаалалтын асуудал; дэвсгэр болон орчны газрын ашиглалт, арчлалт, хамгаалалтын асуудал; сууц өмчлөгч сууцныхаа зориулалт, төлөвлөлтийг өөрчлөх зорилгоор орчны газарт барилга барих; тухайн орон сууцны байшингийн орчны газрыг зориулалтаар нь ашиглаж байгаа байдалд хяналт тавих зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Холбооны сангийн хөрөнгийг дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, бусад нийтлэг зардлаас өөр зүйлд зарцуулахгүй бөгөөд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа тохиолдолд бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлэх, төлөх хэмжээ болон эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар тогтоох талаар хуулиар зохицуулсан.

 

6.Хавтаст хэргийн 53-р талд авагдсан М СӨХ-ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн ...айл өрх...аж ахуйн үйлчилгээ явуулж байгаа иргэд байгууллагаас авах хуримтлалын үнэ тариф-ын талаарх баримтад:

1.М СӨХ-ийн оршин суугчдын хурлаас гарсан санал хүсэлтийг үндэслэн... бүгд 25.000 төгрөгөөр тогтоосугай гэж,

2.СӨХ-ийн харьяа байруудад аж ахуйн үйлчилгээ явуулж байгаа иргэд байгууллагаас авах хуримтлалыг СӨХЭЗБДӨЭХТХуулийн 16-р зүйлийг үндэслэн 80.000 төгрөгөөр тогтоосугай/ м.кв-2000 төгрөг / гэж хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдов.

 

Гэвч 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр М СӨХ-ийн бүх гишүүд хуралдсан хурлын тэмдэглэл хэрэгт авагдаагүй, бүх гишүүдийн хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулах талаар хуульд заасан.

7.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна гэж заасан тул М СӨХ-ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн ...айл өрх...аж ахуйн үйлчилгээ явуулж байгаа иргэд байгууллагаас авах хуримтлалын үнэ тариф-ын талаарх баримтыг хуульд зааснаар хэрэгт ач холбогдолтой гэж шүүх үнэлэх боломжгүй байна.

Мөн хариуцагч Г.Аийг подвольд 1, 2 дугаар заал гээд дотроо шинэ хуучин сэлбэг зардаг худалдааны үйл ажиллагаа явуулдаг гэх нэхэмжлэгч талын тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй болно.

 

Тэрээр нэхэмжлэгч М СӨХ нь 2024.11.22-нд хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасанг, шүүх 2024.12.02-нд үүсгэсэн ба хэргийг 2025.03.07-нд хянан шийдвэрлэж байх бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлэх боломжтой байжээ.

8. Хэдийгээр нэхэмжлэгч талаас хариуцагч Г.Аийг өмчилж авсан №1,№2 гэх зоорин давхарт үйл ажиллагаа явуулдаг гэж м.кв 2000 төгрөгөөр тооцон 1 сарын төлбөрийг 80.000 төгрөгөөр тооцож шаардаж буй нь нотлогдоогүй хэдий ч хариуцагч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй тул шүүх хуралдаанд түүний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 492,800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд уг төлбөр дээр баримтны үнэ 500 төгрөг нэмэгдээд нийт 493.300 төгрөгийг төлүүлэхээр тогтов. /хх 6/

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолт гэж шүүх үнэлэхдээ хэргийн 53-р талд авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолгүй гэж, 54-р талд авагдсан баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй тул үнэлээгүй байна.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 24.460 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 15.449 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М СӨХ-д олгохоор тогтов. /нэхэмжлэлийн шаардлагын хангасан 493.300 төгрөгт тооцогдох /

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Г.Аээс 493.300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 627.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24.460 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 15.449 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М СӨХ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан онсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Х.ОЮУНЖАРГАЛ