Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 306/ШШ2025/00099

 

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 306/ШШ2025/00099

Говьсүмбэр аймаг

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,

 

Нэхэмжлэгч: *****-ийг төлөөлж, тусгай активын хэлтсийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ч

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 9,603,223 төгрөг, зээлийн хүү 784,022.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,312.71 төгрөг, нийт 10,397,558.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ****** ХК-ийг төлөөлж, тусгай активын хэлтэс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч ****** нь *****тай цахимаар ЗГ-К001524439 тоот "Дижитал зээлийн гэрээ" байгуулж, 2024 оны 09 сарын 25-ний өдөр 2105212929 тоот зээлийн данс үүсгэн 10,000,000.00 (арван сая төгрөг)-н зээлийг жилийн 21 (Хорин нэг) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч ********г нь ЗГ- К001524439 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 03 сарын 10-ний өдрийн байдлаар 129 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 10,397,558.43 төгрөгийн өр үүсгэж банкийг хохироож байна. Иймд зээлдэгч ***********ээс Г-тай байгуулсан ЗГ-К001524439 тоот зээлийн гэрээний үүрэгт, нийт 10,397,558.43 (арван сая гурван зуун ерэн долоон мянга таван зуун тавин найман төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг гаргуулж, Г-д олгуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч ***** ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч В.Ч нар харилцан тохиролцож, хариуцагч В.Ч нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 10,397,558.43 (арван сая гурван зуун ерэн долоон мянга таван зуун тавин найман төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг маргаангүй зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 8 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,397,558.43 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч В.Ч-ээс нь үндсэн зээл 9,603,223 төгрөг, зээлийн хүү 784,022.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,312.71 төгрөг, нийт 10,397,558.43 төгрөгийг гаргуулна гэжээ.

3.Нэхэмжлэгч ***** ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч В.Ч нар харилцан тохиролцож, хариуцагч В.Ч нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 10,397,558.43 (арван сая гурван зуун ерэн долоон мянга таван зуун тавин найман төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг маргаангүй зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 8 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,397,558.43 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх буюу хариуцагчтай эвлэрэх эрх итгэмжлэлээр олгогдсон байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,312 төгрөгийн тал хувь болох 90,656 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 90,656 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 90,656 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч В.Ч нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 10,397,558.43 (арван сая гурван зуун ерэн долоон мянга таван зуун тавин найман төгрөг дөчин гурван мөнгө) төгрөгийг маргаангүй зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 8 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,397,558.43 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,312 төгрөгийн тал хувь болох 90,656 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 90,656 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 90,656 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч **** ХК-д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                      Ц.ҮЙТҮМЭН