Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/00324

 

 

 

 

 

202******* оны 0 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ202*******/0032

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* тауэр, ******* дугаар давхарт байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамжны тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,*******3,106 төгрөг, нотариатын зардалд 23,000 төгрөг нийт 2,176,107 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны дүгээр сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Э. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,*******3,106 төгрөг, нотариатын зардалд 23,000 төгрөг нийт 2,176,107 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Ганхүү нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 202.11.10-нд 6000362333 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 23,220,000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000362333 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 100 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000362333 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 22,6*******7,699 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,*******3,03.*******7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 12,36.19 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 2,176,107 төгрөгийг зээлдэгч Э.Ганхүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Ганхүү нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******иний бие 202 оны 11 дүгээр сарын 10-нд ******* банк ХК-иас 23,220,000 төгрөгийн хэрэглээний зээлийг аван хугацаа хэтрүүлэн зээлийн төлбөрийг төлж байсан нь үнэн болно. Иймд тус банкнаас нэхэмжилсэн 2,176,107 төгрөгийг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,*******3,106 төгрөг, нотариатын зардалд 23,000 төгрөг нийт 2,176,107 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27*******,*******30 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******9,******* төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******9,******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7. дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 



 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА