| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 181/2024/06248/И |
| Дугаар | 197/ШШ2025/02943 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 197/ШШ2025/02943
2025 03 21 187/ШШ2025/02943
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Н.Б-нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК холбогдох
Даатгалын нөхөн төлбөрт 925.000 төгрөг Гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ж.Медине нар оролцов.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч А ХК-д холбогдуулан Даатгалын нөхөн төлбөрт 925.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2024 оны 07 сарын 08-ны өдөр *** сум руу орох үед тормозны тэлэгч зад тавьж тормозгүй болсны улмаас осол гарсан.Тухайн гэмтэл нь замын хөдөлгөөнд оролцох явцад гэнэт үүсэж байгаа техникийн эвдрэл гэмтэл тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж яваагүйгээс осол үүссэн гэж дүгнэх боломжгүй хэмээн даатгалын нөхөн төлбөрт 925.000 төгрөг гаргуулахаар шаардсан,
хариуцагч А ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: Тухайн машины хөдөлгөөн эхлээд 1 км явахад мэдэх боломжтой, нэхэмжлэгч өөрөө өргөдөл дээрээ тоормосны тэлэгч нь задарсан байсныг мэдээгүй гэж бичсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 д заасан хол замын хөдөлгөөнд машин тэргээ оролцуулахдаа бүрэн бус тээврийн хэрэгслээр зорчихгүй гэсэн заалт мөн Даатгалын гэрээний 7.2.4-т заасан техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж яваагүйн улмаас үүссэн хохирол тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд,зохигч нарын тайлбараар: нэхэмжлэгч Н.Б нь А ХК-ийн ***суманд байрлах салбартай 2024 оны 03 сарын 15-ны өдөр Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгааны гэрээ-г 2025 оны 03 сарын 14-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулан **** улсын дугаартай, Toyota Carina маркийн автомашинаа 5,000,000 төгрөгөөр даатгуулан 75,000 төгрөгийн хураамж төлсөн үйл баримт тогтоогдов. / хх 14,28/
3.Түүнчлэн нэхэмжлэгч Н.Б нь 2024 оны 07 сарын 08-нд *** улсын дугаартай Toyota Carina маркийн автомашиныг жолоодон Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа тормозны хойд тэлэгч задарч, тормозгүй болсоны улмаас урд явж байсан автомашины араас нь мөргөж зам тээврийн осол гаргасан ба түүний жолоодож явсан автомашинд нь баруун гэрэл, дохио, капут, буфер, гэрлийн доод холбоос нүүр, дээд хөндөл зэрэг эд анги гэмтсэн ,эдгээрийг солих, засах, будахад гарах ажлын зардал болох шууд зардалд 805.000 төгрөг, шууд бус зардалд 120.000 төгрөг, нийт 925.000 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдсон,
хариуцагч талаас даатгалын нөхөн төлбөр олгох нөхцөл бүрдээгүй буюу техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж яваагүй тул даатгалын нөхөн төлбөр олгохгүй хэмээн маргажээ. / хх 8-11,25-29/
4.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ гэж тус тус заасан.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.
5.Талуудын хооронд байгуулсан Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгааны гэрээ-нд даатгалын эрсдэлийн 3-т Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн бүх осол хамаарна гэж, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4.1-д авто тээврийн хэрэгслийн даатгал гэж даатгуулсан автотээврийн хэрэгсэл нь даатгалын тохиолдлын улмааас хохиролд өртсөн бол уг хохирлыг нөхөн төлнө гэж, 6 дугаар зүйлийн 6.1.4-д зах зээлийн үнэлгээгээр тооцсон нөхөн сэргээх, засварлах зардлыг даатгалын нөхөн төлбөр олгох талаар тус тус зохицуулсан тул нэхэмжлэгч Н.Б өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай, Toyota Carina маркийн автомашинд учирсан техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг А ХХК-иар 2024 оны 07 сарын 08-нд гаргуулахад 925.000 төгрөгөөр тооцож үнэлсэн энэ үнэлгээнд хариуцагч талаас маргаагүй, шүүхэд болон шүүх хуралдаанд автомашинд учирсан хохирлын талаар дахин үнэлгээ гаргуулах хүсэлт гаргаагүй байна. / хх 8-9, 28-29/
6.Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгааны гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.2.4-д техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж яваагүйн улмаас үүдэн гарсан хохирол / Засгийн газрын 20218 оны 239 дүгээр тогтоолын хавсралт МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан заалтыг зөрчсөн болон хангаагүй бол / даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзана гэж заасан.
Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ:Тухайн машины хөдөлгөөн эхлээд 1 км явахад мэдэх боломжтой, нэхэмжлэгч өөрөө өргөдөл дээрээ тоормосны тэлэгч нь задарсан байсныг мэдээгүй гэж бичсэн.Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан хол замын хөдөлгөөнд машин тэргээ оролцуулахдаа бүрэн бус тээврийн хэрэгслээр зорчихгүй гэсэн заалт мөн Даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.4-д заасан техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж яваагүйн улмаас үүссэн хохирол хэмээн тайлбарлах боловч техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж яваагүйн улмаас үүссэн хохирол болох талаар мэргэшсэн мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлт хавтас хэрэгт авагдаагүй, үүнийгээ хуульд зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх үзэв.
7.Тухайлбал нэхэмжлэгч Н.Б замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.4.а/-д заасан техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүйн улмаас зам тээврийн осол гаргасан талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргасан үйл баримт хэрэгт авагдаагүй, үүнийг нотолсон бичгийн баримт байхгүй байхад нэхэмжлэгч өөрөө өргөдөл дээрээ тоормосны тэлэгч нь задарсан байсныг мэдээгүй гэж бичсэн, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж яваагүйгээс осол үүссэн хэмээн түүний даатгалын нөхөн төлбөр авах маягтад ослын талаар дурдсан мэдээллийг үндэслэл болгож гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлгүй болно.
Тиймээс хариуцагч А ХК нь татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.
8. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч
Н.Б даатгалын нөхөн төлбөр шаардах эрхтэй.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар тогтов.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу шүүх үнэлсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 27,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бт олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2,115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХК-иас Даатгалын нөхөн төлбөрт 925.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 27,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ