Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 301/ШШ2025/00221

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                  301/ШШ2025/00221

 

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, ... дүгээр хороо, А ... тоотод оршин суух В.Гын нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймаг, Э сум, ... дугаар баг, ... дугаар байр, ... тоотод оршин суух Н.Б /ИБД:.../-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч С.П, хариуцагч Н.Б, нэхэмжлэгч В.Г /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд миний өмчлөлийн 1 ширхэг нь 35,000 төгрөгийн үнэ бүхий 200 ширхэг сапудны үнэ 7,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талууд гэрээг сайн дураар байгуулсан байна. Тиймээс гэрээтэй холбоотой тайлбар байхгүй гэв.

 

Хариуцагч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрлийн гэрээг сайн дураар байгуулсан гэв.

 

Нэхэмжлэгч В.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эвлэрлийн гэрээг сайн дураар байгуулсан гэв.

 

Нэхэмжлэгч В.Г, хариуцагч Н.Б нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: В.Гын нэхэмжлэлтэй Н.Бөд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч хариуцагч бид дараах байдлаар эвлэрэн хэлэлцэв. Нэхэмжлэгч В.Г нь нэхэмжлэлийн шаардлагын 7,000,000 төгрөг гаргуулах үнийн дүнг 4,500,000 төгрөг болгон багасгаж хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан үнийн дүнг зөвшөөрч 2025 оны 06 дугаар сард багтаан нэхэмжлэгч В.Гын “Хаан” банк дахь ... тоот дансанд 4,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар хэлэлцэн тохиролцлоо. Энэхүү эвлэрэн хэлэлцсэн ажиллагаа нь зохигчдын эрх ашгийг хөндөхгүй, хуульд харшлахгүй, өөрсдийн хүсэл сонирхлын үүднээс хэлэлцэн тохиролцсон үйлдэл бөгөөд эвлэрэн хэлэлцсэний үр дагавар болох хэн аль нь энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг ойлгож мэдсэн болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан үндэслэл журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй болно гэжээ.

Зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.Г нь хариуцагч Н.Бөөс 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч В.Г нь нэхэмжилсэн нийт 7,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, үлдэгдэл 4,500,000 төгрөгийг төлүүлэхээр, уг төлбөрийг хариуцагч Н.Б нь 2025 оны 06 дугаар сарт багтаан төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч В.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бөөс 63,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Год олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                             

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч В.Г хариуцагч Н.Бөд холбогдуулан гаргасан  7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.Б нь үлдэх 4,500,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сард багтаан төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч В.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бөөс 63,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Год олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Н.Б сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ДОНИДДОЛГОР