Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/03421

 

 

 

 

 

 

 

2025 03 27 197/ШШ2025/03421

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ч.м нэхэмжлэлтэй

Хариуцагч: м.с холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,091,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ч.м,

Хариуцагч м.с,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нарыг оролцуулав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ч.м 2024 оны 01 сарын 01-ний өдөр 2,620,000 төгрөгийг бэлнээр өгч, сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүрэгт зээл 2,620,000 төгрөг, хүү 471,600 төгрөг, нийт 3,091,600 төгрөг гаргуулахаар шаардсан.

м.сд 2021 онд 4,050,000 төгрөгийг зээлж, 5,190,000 төгрөгийг авсан, гэхдээ үлдэгдэл 2,620,000 төгрөгт зээлийн гэрээг байгуулсан.

2. Хариуцагч м.сгээс 2021 оны 03 сард ч.мээс 4,050,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэйгээр зээлж, нийт 5,190,000 төгрөгийг буцаан төлсөн. 2024-01-01-ний өдөр 2,620,000 төгрөг зээлж аваагүй, 2021 оны 03 сард зээлсэн мөнгөний үлдэгдэл гэж зээлийн гэрээг байгуулсан. 3,091,600 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 01 сарын 01-ний өдөр 2,620,000 төгрөгийг зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Гэтэл нэхэмжлэгч ч.м 2024 оны 01 сарын 01-ний өдөр бодитоор хариуцагч м.сд 2,620,000 төгрөгийг шижлүүлж өгөөгүй, 2021 онд зээлсэн 4,050,000 төгрөгний үлдэгдэл гэж гэрээ байгуулсан үйл баримт дээр талууд маргаагүй.

 

Мөн хуулийн 282.1.Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.

- 282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.

- 282.4.Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооох хууулийн зохицуулалттай.

Иймд нэхэмжлэгч ч.м нь 2024 оны 01 сарын 01-ний өдөр 2,620,000 төгрөгийг хариуцагч м.сд шилжүүлж өгөөгүй байх тул 3,091,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 64,416 төгрөгийг улсын болгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ч.мийн хариуцагч м.сгээс 3,091,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч ч.мээс төлсөн 64,416 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА