| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямын Амарзаяа |
| Хэргийн индекс | 118/2025/0002/З |
| Дугаар | 118/ШШ2025/0015 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 118/ШШ2025/0015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: гийн
Хариуцагч: Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ын , гийн
Гуравдагч этгээд: ын нарын хоорондын орон сууцны өмчлөгчийг улсын бүртгэлд хууль бусаар бүртгэсэн гэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагч Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан иргэн Ж., Ч., Б., С. нарт Завхан аймгийн, Улиастай сумын ******* баг, айлын орон сууц, 3- тоот, 2 өрөө орон сууцыг өмчлүүлэхээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон нь хууль бус байх тул бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан.
2. Хариуцагч Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Ч.ын 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр гаргасан мэдүүлэг, холбогдох бусад баримтыг үндэслэн дээрх маргаан бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ж., С., Ч., Б. нарыг бүртгэж, тэдэнд ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. /хавтаст хэргийн 167-р хуудас/
3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий 2 өрөө орон сууцыг 2001 онд худалдан авсан гэх бөгөөд , газрын харьяа Завхан аймгийн д 2003 оны 10 дугаар сарын 09-ны өдөр дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. /хавтаст хэргийн 48-р хуудас/
4. Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагаа, шийдвэр байна гэж үзэж энэ талаар 2020 оны 06 дугаар сарын 11-ий өдөр Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргаж, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 542 дугаартай албан бичгээр, 2020 оны 06 дугаар сарын 29-нд Улсын бүртгэлийн т гомдол гаргаж, 2020 оны 08 дугаар сарын 06-ны 7/7105 дугаар албан бичгээр шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу тус тус авчээ. /Хавтаст хэргийн 22-24-р хуудас/
2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Ерөнхий газрын даргын 2001 оны 622 дугаар тушаалаар Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт орших айлын байрны тоот 2 өрөө орон сууцыг тус байгууллагын хөрөнгөөр худалдан авч, үндсэн хөрөнгөд бүртгэн Завхан аймаг дахь “” буудлын үе үеийн дарга нар эзэмшиж, ашиглаж ирсэн байхад Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч С. нь иргэн Ж., С., Ч., Б. нарын 4 иргэний өмчлөлд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэн, ******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг илт хууль бусаар олгосон байх тул Захиргааны хуулийн 47.1.6-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэж заасныг үндэслэн илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэгч 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх дугаараар бүртгэж гэрчилгээ олгосон байдаг. Уг эд хөрөнгийг 2001 онд , , гэсэн хүмүүсээс худалдаж авсан. 2001 оны 11 дүгээр сарын 13-ний 622 дугаар тушаалаар худалдаж авсан 3,300,000 төгрөгийг газраас гарган, орон сууцыг хүлээн авч газрын үндсэн хөрөнгө болгон бүртгэж, Завхан аймгийн буудлын дарга байсан *******эд эзэмшүүлэхийг даалгасан. 2001 онд үл хөдлөхийг худалдаж аваад, 2003 онд Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох материалуудаа өгөөд, Завхан аймгийн багийн төвийн айлын 3- тоотод 28 метр квадрат 2 өрөө байранд Улсын бүртгэгч гэх хүний гарын үсэгтэй, улсын бүртгэлийн дугаар нь дугаарт бүртгэж, дугаартай үл хөдлөхийн гэрчилгээг 2003 оны 10 дугаар сарын 09-ний өдөр авсан байна. Гэрчилгээ авснаас хойш 18 жилийн дараа Төрийн өмчийн газраас төрийн өмчийн тооллого явагдаж байсан. 2018 онд тооллого хийгдээд орон сууцтай холбоотой Төрийн өмчийн газраас лавлагаа авчир гэсэн, манайх Улсын бүртгэлийн луу хандсан. Манайх энэ үл хөдлөх байр дээрээ гэрчилгээний лавлагаа авъя гэсэн. Улсын бүртгэлийн газраас танай дээр үл хөдлөх байрны мэдээлэл байхгүй байна гэдэг тайлбарыг өгч байсан. Танайх энэ үл хөдлөхтэй холбоотой материалаа яаралтай ирүүлнэ үү гэж байсан. Тухайн үед манайд гэрчилгээнээс өөр баримтууд байгаагүй учраас эдгээр үйл ажиллагааг шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсний дагуу, Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сард орон сууцтай холбоотой гомдлыг гаргасан байгаа. Шалгаад явж байхад, танай гомдол Улсын бүртгэлийн тай холбоогүй байна, гэрчилгээ олгосон хүмүүс нь гэмт хэргийн шинжгүй байна, байгаа баримтдаа үндэслэж гэрчилгээ олгосон байна гэсэн утгатай тайлбарыг өгч байсан. Гэмт хэргийн шинжгүй байна гэж Прокурорын газраас хаасан. газраас энэ процесс бол Улсын бүртгэлтэй холбоотой байна гээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэл маань байрны анхны эзэн болох 4 иргэн дээр гэрчилгээ нөхөн гаргасан учраас нэхэмжлэлийг гаргах үндэслэл болж байна. Илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна. Манайх гэрчилгээг авахдаа адилхан төрийн байгууллага учраас амаар хэлээд бүртгэж өгөхгүй байх. манай салбарын гэрчилгээний дугаар бичсэн байгаа. Тухайн үед Худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болоод улсын бүртгэгч гэдэг хүн бүртгэж олгосон байх. Гэрчилгээ байгаа, бусад баримтын тухайд олон жилийн өмнө бүрдүүлсэн учраас олдохгүй байгаа гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: … Завхан аймгийн Улиастай сумын багийн айлын 3- тоотод байрлах орон сууц нь хууль ёсны өмчлөгч гэж нотлох баримтууд хувийн хэрэгт эх нотлох баримт цаасаар болон цахим мэдээллийн санд байдаггүй болно. Эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн хэрэгт эх нотлох баримт нь цаасаар болон цахим мэдээллийн санд байдаггүй болно. Архивд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дэвтэр нээсэн, үл хөдлөх эд хөрөнгийн дугаар олголтын бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн боловч холбогдох нотлох баримт байхгүй, бичилт хийгдээгүй байна. (хуулбарлан хүргүүлж байна.) Тухайн байгууллагад холбогдох өөрийн байгууллагын өмч болохыг хангалттай нотлох баримтуудыг нөхөн бүрдүүлж өгнө үү гэсэн албан тоотыг удаа дараа хүргүүлж байсан боловч одоог хүртэл нотлох баримтуудаа ирүүлээгүй байна. д өгч байсан албан тоотуудыг хуулбарлан хүргүүлж байна. Завхан аймгийн Улиастай сумын багийн айл 12 дугаар байр 3- тоотод байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ж. (), Б. (), Ч. (), С. () нарыг бүртгэж, Эрхийн улсын бүртгэлийн Ү10******* дугаарыг олгосон байна. 2020 оны үрэгдүүлсэн гэрчилгээ шинээр олгох бүртгэл нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан мэдүүлэг, үйлчилгээний хураамж төлсөн баримт, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, итгэмжлэл, гэрчилгээг хүчингүйд тооцуулсан өдрийн сонингийн (2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №069) дугаартай зарыг үндэслэн Улсын бүртгэлийн газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/649 дугаартай "Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүчингүйд тооцох тухай" тушаал гарсан байна. Эдгээр нотлох баримтуудыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээг олгосон байна. Дээрх нотлох баримтуудыг хянан үзэхэд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд мэдүүлэг хүлээн авч эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй байсан байна. Улсын бүртгэлийн хуулийн 4.1.5. эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.7, мөн хуулийн 5.5.3, 5.6-д заасны дагуу бүртгэл үнэн зөв хийгдсэн байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна гэж заасан байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээг бүртгэж олгосон гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоо яригдаад байгаа улсын бүртгэлийн дугаарт ******* гэрчилгээ авагдсан байгаа. Тэр эрхийн улсын бүртгэлийнхээ талаар өөрсдөө албан бичгээ өгсөн учраас түүнд ач холбогдол өгөөд манайд гаргаж өгөөд байгаа албан бичгүүдийн хүрээнд ******* дугаар дээр лавлагаа гараад байгаа. Мэдээлэл хувийн хэрэг байхгүй учраас танайхыг нотлох баримтаа өгнө үү гэсэн байгаа. Эрхийн улсын бүртгэл дээр 329 буюу , , . нарын өмчлөл байгаа. Энэ үйл баримт хаягийн хувьд бүртгэлтэйгээ таарч байгаа. Эрхийн улсын бүртгэл дээр өөр байсан учраас албан бичгүүдийг өгсөн байгаа. нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөр болгоод өөр талаас харах ёстой гэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар мэргэжлийн хуульч нар биш учраас энгийн яръя. Танай ******* дугаарын үл хөдлөх дээр баримтууд байна уу? гэхээр манай дээр цаасан архив байхгүй, цаасан архив байхгүй учраас цахим архив үүсэхгүй. Тийм учраас байхгүй байна гэдэг хариултыг өгч байгаа. Хоёрдугаарт, хууль хяналтын байгууллагаас хүний өмчийн талаар лавлагаа авах захирамж, албан тоот ирвэл өгнө үү гэхээс энгийн байгууллагад өгч болохгүй байгаа. Танайх өөрийнхөө лавлагааг хүсвэл бид нар тэр талаар мэдээлэл өгнө. Хууль хяналтын байгууллага 329 дугаар ямар хүмүүсийн өмч байна вэ? гэвэл бид нар мэдээлэл өгөх ёстой. Өөрийн чинь ярьснаас харахаар бид нар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна гэчхээд дараа нь тэр хүмүүсийн өмч болгож бүртгээд байгаа нь буруу гэж үзээд байна. Нөгөө хүмүүсийн маань бүртгэл байгаа, танайд ******* дугаартай гэрчилгээг өгсөн. Нөгөө хүмүүс дээр 329 гээд бүртгэл хийгээд өгсөн байгаа, тэгэхээр давхардсан гэсэн юм харагдахгүй. Бид нар улсын бүртгэлийн дугаараар явдаг байгаа. Хаягаар бүртгэл үүсэхгүй, архивын сан нь улсын бүртгэлийн дугаараар л үүсдэг. Тэгэхээр ******* дугаар хоосон байна. 2 байгууллага хоорондоо албан тоотууд солилцоод, 3- дээр , нар амьдарч байсныг дараа нь тодорхойлж гаргаж ирсэн байгаа. Бид нар ******* дугаар дээр худалдаж авсан хүмүүсээсээ Худалдах, худалдан авах гэрээгээ нөхөн бүрдүүл бид нар зохицуулж өгнө гэж тоотууд өгч байсан. Тухайн үед бүртгэж авсан байхыг үгүйсгэхгүй, нөгөө хүн маань цаасаар архивлаж үлдээгээгүй болохоор нотлох баримтгүй болчхоод байгаа. Өмнө прокурор дээр шалгагдаад явж байхад оос асуусан байсан. миний бичиг биш байна гэсэн. оос үлдсэн баримтууд төрийн байгууллагад архивлагдаад үлдэх ёстой. Үлдсэн баримт байхгүй байгаа гэв.
10. Гуравдагч этгээд Ч. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч. нь Ж., Б., С. нарын хамт багийн 12-р байрны тоот орон сууцны өмчлөгч бөгөөд тус байранд оршин сууж байгаад 2001 онд буудлын даргад худалдахаар тохирч үлдээсэн байсан боловч худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй төлбөр мөнгө шилжүүлээгүй. Би биеийн эрүүл мэндийн байдлаас болж тухайн цаг хугацаанд хөөцөлдөж чадаагүй ба анх байр худалдаж авахаар тохирсон ******* дарга удалгүй ажлаа өгснөөр өдийг хүртэл холбогдож чадаагүй болно.Би буудлын хүмүүстэй уулзаж байр суллаж өгөхийг шаардахад манайх худалдаж авсан. Мөнгө төгрөг өгсөн эсэхийг бид мэдэхгүй гэсэн хариу өгдөг ба намайг газраас хуулийн байгууллагаар шалгуулж 3 жил өнгөрсөн болно. Бид тус байрны хууль ёсны өмчлөгч ба тус байр нь бусдын өмчлөлд шилжээгүй худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй одоог хүртэл буудлын захиргаа хууль бусаар эзэмшээд явж байгаа учир одоо шүүхээр эцэслэн шийдэгдэнэ гэж найдаж байна. Миний бие хөдөө байнга ажилтай байдаг тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгааг анхаарч оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
11. Гуравдагч этгээд С. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *******-ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэл, гуравдагч этгээдээр татсан шүүгчийн захирамжтай танилцлаа. Миний бие Герман улсад ажиллаж амьдардаг ба шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Мөн тухайн маргаж буй сууцны өмчлөгчөөр миний бие бүртгэлтэй байдаг ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Учир нь миний бие улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд тухайн маргаан бүхий сууцны хууль ёсны өмчлөгч мөн болно. Цаашид шүүхэд миний аав Ч. намайг хуулийн хүрээнд бүрэн төлөөлж оролцох болохыг мэдэгдэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
нь тус шүүхэд хандан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу Завхан аймгийн Улиастай сумын ******* баг, айлын байрны 3- тоот орон сууцыг Ж., С., Ч., Б. нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, анх 1998 онд Завхан аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Улиастай сумын ******* баг, айлын орон сууц, 3- тоот хаягт байрлах, 29 м2, 2 өрөө орон сууцыг Ж. хувьчлан авч /******* хавтаст хэргийн 250-р хуудас/ улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгүүлэн, ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. /2-р хавтаст хэргийн 15-р хуудас/
Дээрх гэрчилгээнд орон сууцыг хувь тэнцүүгээр хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдэд Ж., Б., Ч., С. нарын нэр бичигдсэн байна.
2. Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 сарын 11-ний өдрийн А/519 дүгээр тодорхойлолтоор Завхан аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоол аймгийн архивд байхгүй болохыг тодорхойлсон бөгөөд Улсын бүртгэлийн хэлтсийн архивд дээрх 02 дугаар тогтоолын хуулбар хувь байгаа нь тухайн үед хийгдсэн бүртгэлийг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй, өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Ж.д энэхүү тогтоолыг үндэслэн маргаан бүхий орон сууцыг хувьчилсан байна.
3. Гуравдагч этгээд болох Ч. нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дээрх ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн тул дахин олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаснаар Улсын бүртгэлийн газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/469 дугаар тушаалаар 0022993 дугаарын орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцож, 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр маргаан бүхий 3- тоот 2 өрөө орон сууцыг өмчлөх ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Ж., С., Ч., Б. нарт олгосон байна.
4. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Энэ хуулийн 5.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дараах үндэслэлээр дахин олгоно”, 5.5.3-д “гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн, устсан”, 5.6-д “Гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн бол өмчлөгчийн өргөдөл, гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн улсын байцаагчийн шийдвэрээр гэрчилгээг хүчингүйд тооцож, улсын бүртгэгч ажлын 15 өдрийн дотор дахин олгоно” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журмын 3.2.3-д “гэрчилгээг хаясан, эсхүл үрэгдүүлсэн талаар өмчлөгчийн өргөдөл болон гэрчилгээг хаясан, үрэгдүүлсэн тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн гэрчилгээг хүчингүйд тооцсон улсын байцаагчийн шийдвэр гарсан” тохиолдолд гэрчилгээг дахин олгохоор тус тус зааснаас үзвэл улсын байцаагчийн шийдвэрээр гэрчилгээг хүчингүйд тооцсоны дараа гэрчилгээг дахин олгохоор байна. Гэтэл Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч нь улсын байцаагчийн шийдвэр гараагүй байхад Ж., С., Ч., Б. нарт 2020 оны 4 сарын 09-ны өдөр гэрчилгээг дахин олгосон байна.
Нэхэмжлэгч нь бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан ба шаардлагынхаа үндэслэлийг Захиргааны хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тодорхойлсон байна.
5. Нэхэмжлэгч нь маргаан бүхий дээрх 2 өрөө орон сууцыг 2001 оны 10 дугаар сарын 31-нд гуравдагч этгээд болох Ч.аас худалдан авч 2003 онд улсын бүртгэлд бүртгүүлэн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан гэж маргаж байна.
6. , Завхан аймаг дахь буудлын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 90 дугаар албан бичгээр … дугаар гэрчилгээ бүхий орон сууцанд бүртгэлийн лавлагаа гаргаж өгөхийг Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүссэн. /******* хавтаст хэргийн 17-р хуудас/
7. Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 542 дугаар албан бичгээр эрхийн улсын бүртгэлийн … дугаарт бүртгэлтэй Завхан аймгийн Улиастай сумын … багийн төвийн айлын 3- тоотод байрлах орон сууцны хувийн хэргийн эх нотлох баримт цаасан болон цахим мэдээллийн санд байхгүй болохыг, мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 7/7105 дугаар албан бичгээр эрхийн улсын бүртгэлийн …******* дугаартай Завхан аймгийн Улиастай сумын … багийн төвийн айлын 12 дугаар байрны 3- тоот хаягт байрлах орон сууцанд олгосон ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн эх нотлох баримт архив болон цахим мэдээллийн санд байхгүй. Харин баг, айлын 12 дугаар байрны 3- тоот хаягт байршилтай орон сууцыг Завхан аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолоор иргэн Ж., С., Ч., Б. нарт хувьчилсныг 2001 оны 10 дугаар 17-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-0******* дугаарт бүртгэсэн болохыг тус тус тодорхойлсон байна. /******* хавтаст хэргийн 22, 24-р хуудас/
8. газрын даргын 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 622 дугаар тушаалаар Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт орших айлын орон сууцны 29 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 3 сая 300,000 төгрөгөөр худалдан авахаар, улмаар тухайн 2 өрөө орон сууцыг Завхан аймгийн Нисэх буудлын дарга Ц.*******эд эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна. /******* хавтаст хэргийн 8-р хуудас/
9. 2003 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б. нь Ерөнхий , газрын харьяа Завхан аймгийн буудлыг Улиастай сумын баг, төвийн айлын орон сууц, 3-р орц, тоот, 28 м2, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэн улсын бүртгэлийн 0918000841 дугаарт бүртгэн, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ бичиж олгосон байна. /******* хавтаст хэргийн 18-р хуудас/
10. Б. 2023 оны 05 сарын 26-ны өдөр мэдүүлэг өгөхдөө дээрх дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээн дээр байгаа бичиг, гарын үсгийг өөрийнх биш гэж мэдүүлсэн /******* хавтаст хэргийн 205-р хуудасны ар/ байх боловч нэхэмжлэгч байгууллага нь улсын бүртгэлийн гэрчилгээ болох үнэт цаасыг өөрсдөө бичих, хуурамчаар үйлдэх боломжгүй юм. Улсын бүртгэлийн гэрчилгээнд манай байгууллагын регистр, дугаарыг бичсэн байх тул ямар нэгэн байдлаар манай байгууллагаас баримт гаргуулж авсан байх гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй.
11. Мөн дугаар гэрчилгээ, түүнийг олгох болсон бусад баримт, мэдүүлэг улсын бүртгэлийн мэдээллийн санд байхгүй байгаад нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, үүнд захиргааны байгууллага болох улсын бүртгэгчийн буруутай ажиллагаа байна гэж үзэхээр байна.
12. Ерөнхий газрын харьяа д 2003 оны 10 дугаар сарын 09-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байх тул тухайн үед үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн зохицуулалтыг энэхүү маргаанд хэрэглэсэн болно.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 4.2-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно”, 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана” гээд хавсаргах баримт бичгийг тодорхойлон заасан бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдгээ дарна” гэж заасан байна.
13. Гэтэл тухайн үед улсын бүртгэгчээр ажиллаж байсан Б. нь дээрх эрх үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй , д дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2003 оны 10 дугаар сарын 09-ны өдөр олгохдоо бүртгэл хөтлөөгүй, мэдээллийн санг бүрдүүлээгүй, холбогдох баримт бичгийн архивыг хөтлөөгүй байна.
14. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Мэдүүлэг хүлээн авахаас татгалзах” үндэслэлийг дараах байдлаар заажээ. Үүнд: “14.1.1.мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол; 14.1.2.энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрх эрхийн улсын бүртгэлийн тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын харьяалах нутаг дэвсгэрт хамаарахгүй байгаа бол; 14.1.3.энэ хуулийн 3 дугаар зүйлд зааснаас бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бол; 14.1.4.мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол; 14.1.5.бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол; 14.1.6.энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол; 14.1.7.энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлөөгүй бол; 14.1.8.энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол; 14.1.9.мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол.” гэсэн байна.
15. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаах” -аар зохицуулжээ.
16. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд улсын бүртгэгч нь мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудыг мэдүүлэг гаргагчаас хүлээн аваад тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг зайлшгүй хянаж, тодруулах үүрэгтэй байх бөгөөд хэрвээ тийм үндэслэл тогтоогдвол улсын бүртгэлд өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг болон холбогдох бусад баримтыг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамт мэдүүлэг гаргагчид буцаахаар байна.
17. Гэтэл хариуцагч Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нь маргаан бүхий орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг д бичиж олгохдоо мэдүүлгийн бүрдэл дутуу эсэх, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй, маргаан бүхий орон сууцыг Ж. нарын өмчлөлөөс буудлын өмчлөлд шилжүүлж бүртгээгүй, шинээр улсын бүртгэлийн дугаар олгож, ингэхдээ өмчлөгч эзэмшигчийн талаар маргаан байгаа эсэхийг тодруулаагүй, дээрх хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс Ж., С., Ч., Б. нарын өмнөх бүртгэл хүчинтэй хэвээр үлдэж, Ерөнхий буудлын өмчлөх эрх зөрчигдөж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.
18. Учир нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ерөнхий газрын даргын 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Орон сууц худалдан авах тухай” 622 дугаар тушаал /******* хавтаст хэргийн 8-р хуудас/, 3,300,000 төгрөгийн зарлагын баримт /******* хавтаст хэргийн 9-р хуудас/, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /2-р хавтаст хэргийн 13-р хуудас/, үнэлгээний тайлангийн хураангуй /2-р хавтаст хэргийн 14-15-р хуудас/ гэх баримтаас үзэхэд Ерөнхий , газрын харьяа Завхан аймгийн нь маргаан бүхий орон сууцыг 2001 онд худалдан авсан гэж үзэх үндэслэлтэй.
19. Хэрэгт авагдсан Санхүүгийн баримт болон үл хөдлөх эд хөрөнгийн тооллогын баримт, барилга байгууламжийн бүртгэл /******* хавтаст хэргийн 14-15-р хуудас, 2-р хавтаст хэргийн 17-18-р хуудас/, орон сууцыг түр эзэмшүүлэх гэрээ /******* хавтаст хэргийн 25-26-р хуудас/, барилга байгууламжийн хувийн хэрэг /******* хавтаст хэргийн 27-3******* хуудас/, барилга байгууламжид хийсэн үзлэг /******* хавтаст хэргийн 32-35-р хуудас/, барилга байгууламжийн ашиглалт, өргөтгөл, шинэчлэл, засварын хувийн хэрэг /******* хавтаст хэргийн 36-40-р хуудас/, үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний талаарх баримт /******* хавтаст хэргийн -72, 74-77, 83-87-р хуудас/, эд хөрөнгийн үзлэг, тооллого /******* хавтаст хэргийн 79-82-р хуудас/, орон сууцны цахилгаан, дулааны тооцоо зэрэг баримтуудаас харахад нь тухайн 2 өрөө орон сууцыг 2001 онд худалдан авч данс бүртгэлдээ тусган түүнээс хойш одоог хүртэл 23 жил гаруй хугацаанд эзэмшиж ашиглан, орон сууцны засвар үйлчилгээг хийж байгаа шударга эзэмшигч байна. Энэ хугацаанд гуравдагч этгээд нараас байрыг чөлөөлүүлэх, буцаан авах талаар нэхэмжлэгч байгууллага болон эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй, энэ талаар ямар нэгэн баримт байхгүй байгаагаас үзэхэд 2001 онд маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч байгууллагад худалдсан болохыг давхар нотолж байна.
20. Улсын бүртгэлийн байгууллага Ч. нарт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин олгохдоо Улсын байцаагчийн шийдвэр гарахаас өмнө бичиж олгосон нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журмын 3.2.3-д заасанд нийцээгүй байхын зэрэгцээ 2003 онд буудлыг маргаан бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, гэрчилгээг олгохдоо хууль журамд заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй, холбогдох баримтыг бүрдүүлж, хувийн хэрэг үүсгээгүй, өмнөх бүртгэлийг дуусгавар болгоогүйгээс үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гуравдагч этгээд нарт дахин олгосон нь илт хууль бус байна.
21.Захиргааны хэргийн шүүх нь улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг хууль болон холбогдох журмын дагуу явагдсан эсэхийг процедурын хувьд л хянах хууль зүйн боломжтой тул нэхэмжлэгчийн “... багийн айлын 3- тоот, 2 өрөө орон сууцыг манай байгууллага 2001 онд худалдан авсан, улсын бүртгэлийн байгууллагаас манай байгууллагын нэр дээр уг орон сууцыг бүртгэж, гэрчилгээ олгосон ...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “… маргаан бүхий орон сууц нь одоо Ж., С., Ч., Б. нарын өмчлөлд бүртгэлтэй байгаа тул өмчлөлийн асуудлаа шүүхээр тогтоолгосны эцэст бүртгэлийн асуудлыг шийдвэрлэх ёстой..” гэх зэрэг агуулгаар маргаж байгаа энэ тохиолдолд тухайн хөрөнгийн өмчлөгч нь хэн болох, өмчийн маргаантай (уг хөрөнгийн өмчлөгч нь хэн болохыг иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоож шийдвэрлээгүй) энэ тохиолдолд уг маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байх хэдий ч Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 118/ШЗ2024/0243 дугаар захирамжаар нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 221/ШТ2025/0041 дугаар тогтоолоор дээрх 118/ШЗ2024/0243 дугаар захирамжийг хүчингүй болгож, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тул энэ талаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
22. Харин нэхэмжлэгчийн тухайд дээрх маргаан бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчийг тогтоолгохоор шүүхэд хандахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
23. Өмчлөлийн асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээс өмнө маргаан бүхий орон сууцны тухайд маргаан улам даамжрах эрсдэлтэй байж болзошгүй нөхцөл байдлыг харгалзан эрх зүйн хамгаалалт зайлшгүй тогтоох, улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчмыг хангах үүднээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
24. , д улсын бүртгэлийн гэрчилгээ олгохдоо бүртгэлийн үйл ажиллагааг хуульд нийцүүлээгүй, үүнээс шалтгаалж дараагийн бүртгэл хууль зөрчих, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд сөрөг үр дагавар үүсгэсэн өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хууль бус бүртгэл хийгдсэн байх тул гуравдагч этгээд нарт дахин гэрчилгээ олгох эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэн Захиргааны хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” үндэслэлээр илт хууль бус захиргааны үйл ажиллагаа байна гэж үзлээ.
25. Иймд “Иргэн Ж., Ч., Б., С. нарт Завхан аймгийн, Улиастай сумын ******* баг, айлын орон сууц, 3- тоот, 2 өрөө орон сууцыг өмчлүүлэхээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон нь хууль бус байх тул бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Улсын бүртгэлийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 15 дугаар зүйлийн 15.2, 15.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 5.5.3, 5.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч газрын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, иргэн Ж., Ч., Б., С. нарт Завхан аймгийн, Улиастай сумын ******* баг, айлын орон сууц, 3- тоот, 2 өрөө орон сууцыг өмчлүүлэхээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хууль бус байх тул тухайн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА