Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 301/ШШ2025/00224

 

 

 

 

 

 

                                                                                 301/ШШ2025/00224

 

 

 

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  П.Дониддолгор би

Нэхэмжлэгч: У хот, Х дүүрэг дүүрэг, ... дугаар хороо, ... “Ж” ХХК-ийн байранд байрлах “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Х сумын И баг ... тоотод оршин суух Т.Мт холбогдох 6,255,690 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Т.Мээс нийт 6,255,690 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.

 

            Хариуцагч Т.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х сумын Х багийн иргэн Т овогтой М миний бие “Ж” ХХК-ийн нэхэмжилсэн 6,255,690 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үүнээс тухайн төлбөрийг “Ж”-ийн борлуулагч, төлөөлөгчтэй тохиролцоод дээрх мөнгийг 3 хувааж төлөхөөр болсон. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Ж” ХХК хариуцагч Т.Мт холбогдуулан 6,255,690 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 6,255,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Т.М нь нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжилсэн 6,255,690 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 57,520.5 төгрөг, хариуцагч Т.Мээс 57,520.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжилсэн 6,255,690 /зургаан сая хоёр зуун тавин таван мянга зургаан зуун ер/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.М төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 57,520.5 төгрөг, хариуцагч Т.Мээс 57,520.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Т.М нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    П.ДОНИДДОЛГОР